192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Франц Кафкагийн бүтээл ирэх долоо хоногт уншигчдад хүрэх нь
Орчин үеийн утга зохиолын гарамгай төлөөлөгч Франц Кафкагийн “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” номыг “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газраас орчуулагч Ж.Тэгшзаяагийн эмхтгэж, орчуулснаар уншигчдын хүртээл болгоход бэлэн болжээ.
Энэ номонд Франц Кафкаг үгийн урлагт суутнаар дархалсан цуут бүтээлүүд болох “Хувирал“ тууж, “Мацаг баригч”, “Цээрлүүлэх колонид”, “Шүүлт” хэмээх өгүүллэг нь багтсан төдийгүй анх удаа монгол хэлээр уншигч авхай таны гарт хүрч байгаа нь энэ.
Уг номоос Франц Кафкагийн бүтээлийн дээжтэй танилцахаас гадна Владимр Набоковын “Франц Кафка-Хувирал туужид зориулсан шүүмж”-тэй бүрэн эхээр нь танилцаж, Нобелийн шагналт зохиолч Исаак Башевис Зингерийн “Кафкагийн найз”, энэ цагийн их зохиолчдын нэг Харүки Мүракамагийн “Дурласан Замза” өгүүллэгүүдийг ч унших боломжтой.
“Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” ном ирэх долоо хоногоос бүх номын дэлгүүрээр худалдаалагдах юм байна.
Орчин үеийн утга зохиолын гарамгай төлөөлөгч Франц Кафкагийн “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” номыг “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газраас орчуулагч Ж.Тэгшзаяагийн эмхтгэж, орчуулснаар уншигчдын хүртээл болгоход бэлэн болжээ. Энэ номонд Франц Кафкаг үгийн урлагт суутнаар дархалсан цуут бүтээлүүд болох “Хувирал“ тууж, “Мацаг баригч”, “Цээрлүүлэх колонид”, “Шүүлт” хэмээх өгүүллэг нь багтсан төдийгүй анх удаа монгол хэлээр уншигч авхай таны гарт хүрч байгаа нь энэ.

0 Сэтгэгдэл