ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хамтарсан мэдэгдэл
Сэтгүүлч Лунтангийн Болормаа 2015 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө амь насаа алдсанаас хойш гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Түүний гэр бүл, ойр дотныхон, хамт ажиллагсад, найз нөхөд, сэтгүүл зүйн салбарынхан болон олон нийт түүний амь насаа алдсан шалтгааныг хууль, хяналтын байгууллага хэрхэн илрүүлэхийг анхааралтай ажиглан, хүлээсээр байна.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр “дагзны ясны хугаралтаас болж хүчтэй доргилт үүссэн нь цус харваж, шууд үхэлд хүргэсэн” гэж тогтоосон бөгөөд цагдаагийн байгууллагаас уг дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Сэтгүүлч Л.Болормаа нь нэр хүнд бүхий эрэн сурвалжлах сэтгүүлч байсан. Тэрээр эдийн засаг, уул уурхайн сэдвээр нийтэлдэг “Mongolian Mining Journal” сэтгүүлийг үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь ажиллаж байв. Мөн сэтгүүлчдийг давтан сургах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг ажиллуулдаг байв.
Сэтгүүлч Л.Болормаа харамсалтайгаар амиа алдсанд бид гүнээ харамсаж, түүний гэр бүл, найз нөхөд, ойр дотныхон, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлэхийн сацуу хууль, хяналтын байгууллага түүний амиа алдсан хэргийг сэтгүүл зүйн үйл ажиллагаатай нь холбоотой эсэхийг тогтоон, үнэн зөв, шуурхай мөрдөн шалгаж, гэмт этгээдийг илрүүлэн, тэдэнд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно хэмээн найдаж байна.
Сэтгүүлч Лунтангийн Болормаа 2015 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө амь насаа алдсанаас хойш гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Түүний гэр бүл, ойр дотныхон, хамт ажиллагсад, найз нөхөд, сэтгүүл зүйн салбарынхан болон олон нийт түүний амь насаа алдсан шалтгааныг хууль, хяналтын байгууллага хэрхэн илрүүлэхийг анхааралтай ажиглан, хүлээсээр байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр “дагзны ясны хугаралтаас болж хүчтэй доргилт үүссэн нь цус харваж, шууд үхэлд хүргэсэн” гэж тогтоосон бөгөөд цагдаагийн байгууллагаас уг дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Сэтгүүлч Л.Болормаа нь нэр хүнд бүхий эрэн сурвалжлах сэтгүүлч байсан. Тэрээр эдийн засаг, уул уурхайн сэдвээр нийтэлдэг “Mongolian Mining Journal” сэтгүүлийг үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь ажиллаж байв. Мөн сэтгүүлчдийг давтан сургах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг ажиллуулдаг байв.
Сэтгүүлч Л.Болормаа харамсалтайгаар амиа алдсанд бид гүнээ харамсаж, түүний гэр бүл, найз нөхөд, ойр дотныхон, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлэхийн сацуу хууль, хяналтын байгууллага түүний амиа алдсан хэргийг сэтгүүл зүйн үйл ажиллагаатай нь холбоотой эсэхийг тогтоон, үнэн зөв, шуурхай мөрдөн шалгаж, гэмт этгээдийг илрүүлэн, тэдэнд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно хэмээн найдаж байна.
Глоб Интернэшнл Төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл,
Хэвлэл мэдээллийн зөвлөл, Медиа консул клуб,
Байгаль орчин, эрүүл мэнд төв, Баяншарга ТББ, Казах эмэгтэйчүүдийн "Арулар" холбоо, ЛГБТ төв, Митчелл сан, Монголын Эмнести Интернэшнл, Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, Оюу Толгойн хяналт ТББ, ССС-Нийгэмлэг, Сэтгэлзүйн мэдрэмж ТББ, Төр иргэн түншлэл ТББ, Үндсэн уртраг ТББ, Хил хязгааргүй алхам ТББ, Хил хязгааргүй гол мөрөн ТББ, Хууль, хүний эрх төв, Хүйсийн тэгш эрхийн төв, Хүний эрх хөгжил төв, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв
2016 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр

0 Сэтгэгдэл