ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
“76.5 хувь нь Хятадын талаар таагүй ойлголттой байдаг”
М.ЖАВЗАНДУЛАМ
МУИС-ийн ШУС-ийн Социологи нийгмийн ажлын тэнхим Күнзийн институттай хамтран “Хятад орон, Хятадын ард түмний талаарх монголчуудын санал бодол” гэх сонирхолтой социологийн судалгаа хийжээ. Тэд судалгааны тайлангаа энэ сарын 26-нд танилцуулсан бөгөөд хоёр орны хэл дээр хөрвүүлэн ном эмхэтгэсэн байна.

Хятад гэхээр хамгийн түрүүнд юу
бодогддог вэ
Хятад орны өнөөгийн хүн ам, нийгмийн байдал, соёл, иргэншил, уламжлалт ёс заншил, гадаад дотоод бодлого, үзэл баримтлалын талаарх мэдлэг монголчуудад хомс гэж судалгааны ерөнхий дүн гарсан байна. Тухайлбал, Хятад гэхээр хамгийн түрүүнд юу бодогддог вэ, гэх асуултад судалгаанд оролцсон нийт иргэдийн 21.2 хувь “хөрш улс” гэж хариулжээ. Гэхдээ БНХАУ-аас импортоор орж ирдэг бараа, бүтээгдэхүүнүүд гэхээс илүү тус улсын хурдтай хөгжиж байгаа хүчирхэг эдийн засгийг манай улсын иргэд хоёрдугаарт онцолсон байна. Харин тус улсын талаарх хамгийн бага төсөөлөгдөж байгаа зүйл нь тус улсын урлаг, уран зохиол, дуу хөгжим аж. Мөн Хятад орны талаарх таатай болон таагүй дурсамж гэсэн судалгаанд судалгаанд хамрагдсан нийт иргэний 76.5 хувь нь таагүй, 23.5 хувь нь таатай дурсамж тээж явдаг гэж хариулсан байна. Тухайлбал, таатай дурсамжийн 14 хувьд нь 154 хүн бизнесийн сайн түнштэй болсон гэсэн бол таагүй дурсамжийн 36 хувьд нь эд мөнгөөр хохирсон гэжээ. Мөн таатай дурсамжид сайхан аялал хийсэн, эрүүл мэндийн чанартай, сайн эмчилгээ авсан гэж үзжээ. Харин таагүй дурсамжид дээрэнгүй хандсан, чанаргүй бараа авсан зэргээр хариулсан байна.
Судалгааны ажлыг МУИС-ийн Профессор О.Мөнхбат, Доктор С.Нарантуяа, П.Цэрэнбазар, Докторант Г.Түмэннаст, М.Батбаатар нар хийжээ. Судалгааг санамсаргүй хэлбэрийн түүврийн аргаар буюу хөдөө орон нутаг, хувийн хэвшлийн байгууллага, төрийн албан хаагчдаас авчээ. Судалгааны явцыг хүйс болон насны ангилал, боловсролын түвшин, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн давхраажилт зэргээр нь ангилан үзсэн байна.
Судалгаагаар хятад хүний талаарх монголчуудын ойлголт болон хоёр орны хоорондын харилцаа, хэл соёлын мэдлэгийн түвшин ямар байгааг харуулахыг зорьсон бөгөөд судалгааны дэлгэрэнгүйг эмхэтгэлээс үзэж болох юм.
МУИС-ийн Хятад хэл судлаач, доктор М.Чимэдцэеэ энэ талаар “Хятад орон, Хятадын ард түмний талаарх монголчуудын санал бодол судалгаа нь Монголд анх удаа хийгдэж байна. МУИС-ийн ШУС-ийн Социологийн судалгааны мэргэжлийн багш нарын хийсэн нэгэн томоохон судалгаа гэж хэлж болно. Судалгаанд хамрагдсан иргэдийг зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй баруун, зүүн, хойд, урд бүсээс хамруулсан. Цаашлаад судалгаанд суурилж анхаарах ёстой зүйл юу байна, Хятад орныг таньж мэдэхийн тулд яах ёстой вэ гэдгийг судлагааны тайлан болох номноос харж, уншиж болно. Энэхүү судалгааг Хятадын талын томоохон судалгааны байгууллагууд болон бизнесийн байгууллагууд их сонирхож байна. Яагаад гэвэл монгол хүн тус улсын талаар ямар ойлголттой вэ, гэдэг нь ихээхэн чухал ач холбогдолтой болж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл