ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Байнгын хорооны дарга онгоц саатуулсан гэдгээ үгүйсгэв

Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” компанийн онгоцоор албан ажлаар зорчихдоо Олон улсын нислэгийг хагас цаг саатуулсан гэх мэдээлэл Сар шинийн үеэр цацагдсан. Харин дээрх мэдээлэлд өчигдөр Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат тайлбар, мэдээлэл өглөө.
Тэд энгийн ангилалд нисэх тийзтэй байсан ч бизнес ангилалаар зорчино хэмээн онгоцны ажилтнуудтай маргалдаж, хөөрөх хугацааг 30 минутаар хожимдуулсан юм. Хэдийгээр бизнес ангилал зорчигчгүй бол төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг ангилал дээшлүүлж болох зохицуулалт байдаг ч Иргэний агаарын тээврийн компанид урьдчилан мэдэгдсэн байх ёстой байдаг аж. Хагас цаг саатсан агаарын хөлөгт дамжин зорчих зорчигч байгаагүй тул эдийн засгийн хохирол гараагүй гэж “МИАТ” компаниас мэдэгдсэнийг Зам тээврийн сайд М.Зоригт дамжуулсан юм.
Харин Д.Ганбат дараах тайлбарыг өглөө.
-“МИАТ” компанийн агаарын хөлгийг яагаад хүлээлгэсэн юм бэ?
-“МИАТ” компанийн онгоцыг саатуулсан асуудал байхгүй шүү дээ. Шинийн гурван, дөрөвний үеэр Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь бид гурав албан ажлаар гадагшаа зорчсон. Энэ үеэр Шадар сайд онгоцны экипаж (баг, бүрэлдэхүүн)-тай уулзах хүсэлт тавьсан. Гэвч, онгоцны экипажийн дарга ирээгүй. Уг нь, аливаа төрийн байгууллага, төрийн өмчит компанийн ажил төрөлтэй Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн танилцах эрхтэй байдаг. Ингээд Шадар сайд Ц.Оюунбаатарыг би “Онцгой байдлын комиссын даргын хувьд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, МИАТ компанийн дарга, Зам тээврийн сайд руу утсаар залга. Хүний амь нас, өмч хөрөнгө хариуцсан байгууллага байж, яагаад ийм байдаг юм бэ” гэсэн. Утсаар залгахад дээрх байгууллагууд утсаа авахгүй, хариу өгөхгүй байсан. Ердөө ийм л зүйл болсон. Харин энэ тухай бид яриагүй байхад Зам тээврийн сайд М.Зоригтын яриа сонин, хэвлэлээр гарсан.
-Та Монголд ирснийхээ дараа Зам тээврийн сайдад болсон явдлын талаар тайлбар хийсэн юм биш үү?
-Би Зам тээврийн сайд М.Зоригтод тайлбар хийгээгүй. Одоо л энэ тухай ярьж байна. Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” компани сахилга хариуцлагыг хаа, хаанаа хангаж, журмын дагуу ажиллах ёстой. Монгол Улсын Шадар сайд ажлынхаа байдлыг УИХ-ын гишүүдэд танилцуулах ёстой. Сахилга хариуцлагагүй байгаа тухай хэл ам их гардаг. Олон улсын туршлагаас харахад хариуцлаггүйгээс болж осол аваар гардаг талтай. Ийм асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой. Шаардлагатай гэвэл Монгол Улсын Шадар сайд, Зам тээврийн сайд нараас нь энэ талаар асуух хэрэгтэй.

0 Сэтгэгдэл