Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Сансрын хогны асуудлыг шийдвэрлэхийг уриаллаа
Задгай сансарт байгаа хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт АНУ-ын нөлөө бүхий хоёр албан тушаалтан уриаллаа.

Японы нийслэл Токио хотноо болсон сансрын тогтвортой хөгжлийн талаарх олон улсын симпозиумын үеэр АНУ-ын зэвсэглэлд хяналт тавих асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фрэнк Роуз, БХЯ-ны Сансрын талаарх бодлого хариуцсан газрын захирал Жессика Пауэрс нар үг хэлжээ.

2007 онд хиймэл дагуул устгахын тулд баллистик пуужин харван туршилт хийсэн гэж БНХАУ-ыг Роуз шүүмжлээд “үүний улмаас сансарт хиймэл дагуул бутран их хэмжээний хог хаягдал үүссэн” гэжээ.

Иймэрхүү хог хаягдал, хэлтэрхийнүүдтэй хиймэл дагуулууд мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд задгай сансарт хяналт тавих талаар олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллах хэрэгтэй гэж тэрбээр хэлсэн байна.

Харин сансрыг хөгжүүлэх чиглэлээр олон улс ажиллаж байгааг Пауэрс дурдсаны сацуу сансарт мөргөлдөөн үүсэхээс улс орнууд сэрэмжлэхийн тулд улс орнууд сахилгын дүрэм журамтай болох хэрэгтэй байна гэж цохон тэмдэглэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан