Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Хятадын цэргийн тарганчууд цол ахихгүй
Хятадын армийн жин ихтэй албан хаагчид үүнээс хойш цол ахих боломжгүй болж байгаа талаар БНХАУ-ын Батлан хамгаалах яам мэдээлснийг хэвлэлүүд дамжууллаа.
Цэргийн албан хаагчдыг цол ахиулах эсэхийг биеийн жингээс нь хамаарч байх талаарх төлөвлөгөөг Хятадын ардын чөлөөлөх армийн Жанжин штаб баталсан байна. Цэргийн албан хаагчийн жин нь түүний цэргийн бэлтгэлийн нэг үзүүлэлт гэж үзсэнээс ийм төлөвлөгөө гаргажээ.

“Энэ төлөвлөгөөгөө ёсоор бол цэргийн албан хаагчдын биеийн жин нь түүний биеийн тамир, байлдааны бэлтгэлийн нэг үзүүлэлт гэж үзэж ийм бэлтгэлээ сайн хийсэн хүн хэт таргалахгүй учраас цол ахиулж болно гэж үзэж байна” хэмээн эл баримт бичигт дурдсан байна.
Цэргийн шинжээчийн хэлснээр цэргийн албан хаагчдын биеийн жин нь зөвхөн дайчдын имиж төдийгүй армийн байлдааны бэлтгэл, дайтах чадварт нөлөөлнө гэнэ.

Баримт бичигт цэргийн албан хаагчдын жин ямар байхыг тодорхой заагаагүй байна. Гэхдээ цэрэг, цэргийн академийн сонсогч, захиргааны албан хаагчдын биеийн жинг нарийвчлан заах гэнэ.
2011 онд бас ОХУ-ын Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев салбартаа ажиллагсдаас  “бүдүүн, өөхлөг” албан хаагчдыг атестатчилахгүй гэж урьдчилан анхааруулж байсан юм.
0 Сэтгэгдэл
manaid avgaigaa tom guzeegeeree darj alax shaxdag garuud ix biidee marsh taktikt sain deglex xeregtei
манайд хэрэглэвэл бүх офицерууд халагдах нь л дээ
manaid heregleesei tegvel gahai shig hudluj chadahaa bsan durakuud soison mori shig bolnodoo demjeerei
Хамгийн их уншсан