Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Бас нэг Буш

Бушийн гэр бүлийн бас нэг хүн Цагаан ордны төлөө хүч үзэх нь бараг тодорхой болоод буй. Энэ удаа Жеб Буш 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь. Түүнийг их өрсөлдөөнд орохын өмнө ээж нь ерөөж адисласан шахуу үйл явдал өнгөрсөн баасан гарагт Барбара Бушийн сангийн нэгэн ёслолын үеэр болжээ. Өмнө нь “АНУ-ын улс төрд хэтэрхий олон Буш байна” гэж хэлж байсан тэргүүн хатагтай асан Барбара Буш бодлоо өөрчилж, Жеб Буш хүүгээсээ төр түмнийхээ төлөөд зүтгээд үзэхгүй юу гэж асуужээ. Эцэг Бушийн эхнэр Барбара Буш хэлэхдээ “Улс орны маань асуудал хэтэрхий том. Тиймээс чиний овог хэн байхаас үл хамаараад хэрэв Америкт хэрэгтэй гэвэл зүтгээд үзэх үү” гэсэн байна. Энэ үг Жеб Бушийн хувьд сонгуульд нэр дэвшээд үз гэсэн нэг ёсны зөвшөөрөл ажээ. Хэдэн жилийн өмнө мөн л Жеб Бушийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухай яриа гарахад хатагтай Буш “Цагаан ордонд хангалттай олон Буш байлаа” гэж хэлж гэр бүлийнхнээ улс төрөөс хол байсан нь дээр гэж зөвлөж байсан ч одоо бодлоо өөрчилсөн гэдгээ ил мэдэгджээ.
АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Херберт Буш 1989 -1993 онд төрийн тэргүүн байсан бол түүний хүү Жорж Буш 2001-2009 онд 43 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Хэрэв Жеб Буш сонгуульд нэр дэвшиж, ялвал АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч болох юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан