Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Хоёр Солонгосын удирдагч Ялалтын баяраар Москвад уулзах уу
Ирэх тавдугаар сарын 9-нд тохиох Ялалтын баярын 70 жилийн ойд олон улс орны төрийн тэргүүн уригдсаны дотор БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хе ч урилга хүлээн авчээ. Гэвч Пак Кын Хег Москвад очихгүй байхыг АНУ хүсч байгаа гэнэ. Тэд Украины дайнтай холбогдуулан Оросын эсрэг нэгдсэн дуу хоолой илэрхийлэх нь чухал шүү хэмээн БНСУ-ын түншүүддээ сануулаад байна.

Харин Өмнөд Солонгосын зарим хууль тогтоогчийн хувьд энэ боломжийг алдалгүй ашиглан Москвад очоод Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзах хэрэгтэй хэмээн Ерөнхийлөгчөө ятгаж байгаа аж. Ялалтын баярын 70 жилийн ойд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ирж магадгүй гэсэн яриа бий. Хэрэв тэгвэл хоёр Солонгосын удирдагч Москвад нүүр тулан уулзах боломж гарч магадгүй гэлцэж байгаа юм. Тиймээс АНУ-ын дарамт шахалтад оролгүй, Ялалтын баярт оролцоно гэснээрээ оролцох хэрэгтэй гэж төрийн түшээд нь Ерөнхийлөгчдөө хэлж байгаа аж.
Гэвч Пак Кын Хе америк түншийнхээ сэтгэлийг гонсойлгон байж Москваг зорьсон ч тэдний хүлээсэн шиг Ким Чен Унтай уулзаж ярилцах магадлал маш бага. Нэгдүгээрт, Ким Чен Ун ирэх эсэх нь албан ёсоор тодорхой болоогүй байгаа. Хоёрт, тэр ирлээ ч, парадын үеэр Улаан талбайн индэрт зэрэгцэн зогслоо ч, тэд найрсгаар гар барин мэндчиллээ ч энэ нь Солонгосын хойгийн ирээдүйг шийдвэрлэх хэмжээний ач холбогдолтой явдал болж чадахгүй гэж ажиглагчид үзэж байна. Харин ч Пак Кын Хе барууны холбоотнуудынхаа байр сууриас зөрж Орост очиж, В.Путинтэй гар баривал олон улсын харилцааны шившиг болно гэж Өмнөд Солонгосын зарим хэвлэлд бичжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Оросоос гадна Хятадад болох дэлхийн II дайны ялалтын томоохон баярт оролцож магадгүй байгаа аж. Хэрэв тэгвэл БНСУ- Хятадтай хамт Японы эсрэг зогсч байна гэсэн утга илэрхийлэхэд хүрэх учир Ерөнхийлөгч Пак Кын Хегийн хувьд ирэх хавар чухал сонголт хийх ёстой болох нь.

0 Сэтгэгдэл