Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Бекхэм хүүхдийн төлөө сан байгуулжээ
Хүчирхийлэл болон өвчний улмаас зовон шаналж буй хүүхдүүдэд туслахын тулд НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-тэй хамтран хүүхдүүдэд зориулсан сан байгуулж байгаа гэдгээ Английн хөлбөмбөгийн багийн ахлагч асан Дэвид Бекхэм мэдэгдлээ.
“Дэлхийн бүх хүүхдийн төлөө дуу хоолойгоо хүргэж, тэдэнд туслахаар хэдэн сая доллар цуглуулахын тулд ойрын хэдэн жилийн хугацаанд би ЮНИСЕФ-тэй хамтран ажиллах болно” гэж 2005 оноос хойш ЮНИСЕФ-ийн сайн санааны элчээр ажиллаж буй тэрбээр ярьжээ.
Хүүхдүүдэд зориулсан санг Английн болон “Манчестер Юнайтед” багуудад Бекхэм тоглож байхдаа өмсдөг байсан өмсгөлийн дугаараар буюу "7" гэж нэрлэжээ.
Дэвид Бекэм 2013 онд зодог тайлсан юм. Тэрбээр “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид”, “Милан”, “Лос-Анжелес Галакси” болон “Парис Сен-Жермен” багт тоглож байжээ.
Хүчирхийлэл болон өвчний улмаас зовон шаналж буй хүүхдүүдэд туслахын тулд НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-тэй хамтран хүүхдүүдэд зориулсан сан байгуулж байгаа гэдгээ Английн хөлбөмбөгийн багийн ахлагч асан Дэвид Бекхэм мэдэгдлээ.“Дэлхийн бүх хүүхдийн төлөө дуу хоолойгоо хүргэж, тэдэнд туслахаар хэдэн сая доллар цуглуулахын тулд ойрын хэдэн жилийн хугацаанд би ЮНИСЕФ-тэй хамтран ажиллах болно” гэж 2005 оноос хойш ЮНИСЕФ-ийн сайн санааны элчээр ажиллаж буй тэрбээр ярьжээ.
Хүүхдүүдэд зориулсан санг Английн болон “Манчестер Юнайтед” багуудад Бекхэм тоглож байхдаа өмсдөг байсан өмсгөлийн дугаараар буюу "7" гэж нэрлэжээ.
Дэвид Бекэм 2013 онд зодог тайлсан юм. Тэрбээр “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид”, “Милан”, “Лос-Анжелес Галакси” болон “Парис Сен-Жермен” багт тоглож байжээ.
0 Сэтгэгдэл
























