Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Хятад ээжүүд “америк” хүүхэд хүсэхийн учир
Хятадын жирэмсэн эхчүүд эх орноосоо илүүтэй Америкт очиж төрөхийг хүсэх болжээ. Энэ мэдээж, Америкт мэндэлсэн хүүхэд тус улсын иргэншил авдагтай холбоотой. Ийн хятад ээж “америк” хүүхэдтэй болох явдал сүүлийн хэдхэн жилийн дотор огцом өсчээ. 2008 онд Хятадаас АНУ-ыг зорьж очин хүүхдээ төрүүлж байсан эмэгтэйчүүдийн тоо 4200 байсан бол 2012 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, 10 мянгад хүрсэн байна. Боловсролын, эрүүл мэндийн гээд аялал жуулчлалын шинэ төрлүүд сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаагаас “төрөлтийн аялал жуулчлал” Хятадаас-АНУ руу жим гартал өргөжин тэлж байна. Энэ нь нэг талаас Хятадын чинээлэг амьдралтай иргэд Хятадын хүнсний аюулгүй байдал, орчны бохирдол зэрэг асуудлаас зайлсхийж, амьдралын таатай орчныг эрэлхийлж буйтай холбоотой. Мөн улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдлөө гэхэд амьдарч, оршин суух өөр газартай байх гэсэн давхар зорилго ч бий. Ер нь, 10 сая юаниас дээш хадгаламжтай хятад иргэдийн гуравны хоёр нь гадаадад цагаачлан амьдрах хүсэлтэй байдаг нь өнгөрсөн жил “Hurun Research”-ийн хийсэн судалгаанаас харагдсан юм.
Америкийн иргэншил авах нь АНУ-д амьдрах эрхийг нээгээд зогсохгүй Хятадад зэрэг зиндаа дээгүүр амьдрахад нөлөөлдөг гэнэ. Америкийн паспорттой хүүхдүүдийн хувьд Бээжин дэх олон улсын чанартай сургуульд сурах үүд нээгддэг аж.
Хятадаас чадалтай, мөнгөтэй нэг нь АНУ-ыг зорьж очин, тэнд хэсэг хугацаагаар амьдран, хүүхдээ төрүүлж, боломжийг ашиглаж байгаа ч нөгөө талаас АНУ үүнийг тийм ч таатай хүлээн авахгүй байна. АНУ-ын зарим хууль тогтоогч энэ талаар асуудал хөндөн, эмэгтэйчүүдийн бие давхар эсэхийг хилээр гарахад нь хянаж шалгаж байх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн юм.
Хятадын жирэмсэн эхчүүд эх орноосоо илүүтэй Америкт очиж төрөхийг хүсэх болжээ. Энэ мэдээж, Америкт мэндэлсэн хүүхэд тус улсын иргэншил авдагтай холбоотой. Ийн хятад ээж “америк” хүүхэдтэй болох явдал сүүлийн хэдхэн жилийн дотор огцом өсчээ. 2008 онд Хятадаас АНУ-ыг зорьж очин хүүхдээ төрүүлж байсан эмэгтэйчүүдийн тоо 4200 байсан бол 2012 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, 10 мянгад хүрсэн байна. Боловсролын, эрүүл мэндийн гээд аялал жуулчлалын шинэ төрлүүд сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаагаас “төрөлтийн аялал жуулчлал” Хятадаас-АНУ руу жим гартал өргөжин тэлж байна. Энэ нь нэг талаас Хятадын чинээлэг амьдралтай иргэд Хятадын хүнсний аюулгүй байдал, орчны бохирдол зэрэг асуудлаас зайлсхийж, амьдралын таатай орчныг эрэлхийлж буйтай холбоотой. Мөн улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдлөө гэхэд амьдарч, оршин суух өөр газартай байх гэсэн давхар зорилго ч бий. Ер нь, 10 сая юаниас дээш хадгаламжтай хятад иргэдийн гуравны хоёр нь гадаадад цагаачлан амьдрах хүсэлтэй байдаг нь өнгөрсөн жил “Hurun Research”-ийн хийсэн судалгаанаас харагдсан юм. Америкийн иргэншил авах нь АНУ-д амьдрах эрхийг нээгээд зогсохгүй Хятадад зэрэг зиндаа дээгүүр амьдрахад нөлөөлдөг гэнэ. Америкийн паспорттой хүүхдүүдийн хувьд Бээжин дэх олон улсын чанартай сургуульд сурах үүд нээгддэг аж.
Хятадаас чадалтай, мөнгөтэй нэг нь АНУ-ыг зорьж очин, тэнд хэсэг хугацаагаар амьдран, хүүхдээ төрүүлж, боломжийг ашиглаж байгаа ч нөгөө талаас АНУ үүнийг тийм ч таатай хүлээн авахгүй байна. АНУ-ын зарим хууль тогтоогч энэ талаар асуудал хөндөн, эмэгтэйчүүдийн бие давхар эсэхийг хилээр гарахад нь хянаж шалгаж байх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
























