Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Далайн дээрэмчид Нигерийн эрэгт хөлөг барьцаалжээ

Нигерийн эрэг орчим зорчиж явсан Мальтын далбаатай Kalamos танкерт зэвсэглэсэн дээрэмчид халдлаа гэж Грекийн эргийн хамгаалалтын албанаас лхагва гарагт мэдээллээ. Танкерт багийн 23 гишүүн байсны 10 нь грекийн иргэн юм байна. Дээрэмчид  багийн гурван гишүүнийг хулгайлсны дотор грекийн хоёр хүн байжээ.
Зэвсэглэсэн дээрэмчид халдах үеэр буудалцаан болж хөлгийн ахмадын ахлах туслах амь үрэгдсэн бол багийн бусад гишүүд амьд байгаа юм байна. Хятадаас ачаа тээн Нигерт хүргэхээр явсан энэ хөлөг  одоо халдлага болсон газартаа хөдлөлгүй зогсч байгаа гэнэ.
Грекийн Дэд бүтцийн сайдын нэгдүгээр орлогч Тодорис Дрицас “Грекийн гадаад хэргийн болон тээврийн яам нас барсан далайчны цогцосыг эх оронд нь авчрах, барьцаалагдсан бусад  хүмүүсийг аврах, хэргийг мөрдөн шалгах  гэж бололцоотой бүх арга хэмжээг авч байна” гэж мэдэгджээ. Тэр бас хулгайлагдсан далайчдыг олж чөлөөлөх нь хамгийн хүнд ажил гэж тэмдэглэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан