Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
“Лалын ахан дүүс”-ийн 183 дэмжчигчид цаазаар авах ял оноожээ
“Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг дэмжигч 183 хүнд Египетийн шүүх цаазаар авах ял оноолоо.

2013 оны наймдугаар сард цагдаагийн газарт халдан 15 хүн, тэдний дотор цагдаагийн албан хаагчдыг хөнөөсөн хэргээр тэдэнд өчигдөр ялын дээд хэмжээ оноосон гэж тус улсын төрийн өмчийн телевиз мэдээлжээ.

Египетийн шүүхүүд “Лалын ахан дүүс”-ийн удирдагч болон дэмжигч нийт 700 гаруй хүнд цаазаар авах, бүх насаар нь шоронд хорих ял оноогоод байна.

Төрийн эргэлт хийн Ерөнхийлөгч Мухамед Мурсиг түлхэн унагаасны дараа байгуулагдсан одоогийн засгийн газрыг лалын тус хөдөлгөөн эсэргүүцдэг юм.

Даваа гарагт 183 хүнд цаазаар авах ял оноосныг Египетийн эрүүгийн хуулийн тогтолцоо нэг талыг барин ялгаварлан гадуурхаж буйн бас нэг жишээ гэж олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгч “Эмнэсти Интернэшнл” төрийн бус байгууллагын дэд захирал Хассиба Хадж шүүмжилсэн.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан