Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Хятадын их сургуулиуд барууны үзэл суртлаас зайлсхийнэ
Хятадын Боловсролын сайд Юан Гуйрен улсынхаа их сургуулиудыг барууны үзэл суртал, үнэлэмж сурталчилсан ном, сурах бичгээс татгалзахыг уриалжээ. Түүнчлэн нам засаг, улсынхаа удирдагчид, социалист үзэл суртлын эсрэг утга санаа бүхий сурах бичиг, ном ашиглах, тэр тухай оюутнуудад ярихыг ч хүлээн зөвшөөрөхгүй гэж Ю.Гуйрен өнгөрсөн пүрэв гарагт Цинхуа, Бээжингийн их сургууль зэрэг томоохон дээд боловролын байгууллагуудыг хамруулсан чуулганы үеэр үг хэлэхдээ онцолжээ.

Их сургуулийн эрдэмтэн багш нар нам засгийн тухай гомдоллох, шүүмжлэх зэргээр сөрөг сэтгэгдлээ оюутнуудын өмнө илэрхийлэхгүй байх, улс төрийн талаарх шүүмжлэлээ анги танхимаас гадуур байлгаж, улс орны эв нэгдлийг хангахын төлөө ажиллах ёстой гэдгийг ч тэрээр хэлсэн байна.

Хятадын боловсролын салбарын сэхээтнүүд яг ийм шалтгаанаар ажлаасаа халагдах явдал сүүлийн үед цөөнгүй гарсан. Тухайлбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Шанхай дахь Зүүн Хятадын их сургуулийн хуулийн профессор Жан Сьюхон Засгийн газрыг шүүмжилсэн нийтлэл бичсэнийхээ дараа уучлал гуйхаас татгалзсаны улмаас ажлаасаа халагдсан. Мөн өнгөрсөн аравдугаар сард Бээжингийн их сургуулийн багш Хиа Елиан эсэргүү үгнээсээ болж мөн л ажлаасаа салсан юм. Уйгурын нэртэй эрдэмтэн Илхам Тохти Бээжин-Уйгурын хоорондох яриа хэлэлцээрийг сайжруулах талаар эрх баригчдаасаа шаардсанаас насаараа хоригдох ял сонссон билээ. Түүний хэд хэдэн шавь ч давхар ял сонссон юм.
0 Сэтгэгдэл
МАНАЙ УЛС ӨНГӨРСӨН ХАМАГ БАЙДГАА ХЯТАД АНУ СОЛОНГОС ЯПОН ГЕРМАН ГЭЭД БАДАР БАРИАД ӨГЧИХСӨН.ОДОО ЮУ Ч ЯРИАД НЭМЭРГҮЙ БОЛСОН.АМЬ АМИА БОДОХ БОЛЖЭЭ.УИХ-ЫН ГИШҮҮДЭД БИДНИЙ АМЬДРАЛ ХАМААГҮЙ БОЛСОН ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛЫГ ӨӨРӨӨ АВААД ЯВ ГЭСЭН ШҮҮ.
хятадууд барууныхны дарангуйлал,түрэмгийлэл ёс зүйгүй ёожгүй занг мэдэхтэйгээ болсон,манайхан шиг дальдигнаад гүйгээд газар нутгаа өгөөд байхгүй биздээ,Монголд чиньхятадын сайн мянгат малчин олноор төржээ,өмнөговь аймгийн иргэдийн зарим хүүхнүүд хятад иргэдтэй сууж гэр бүл болж эрлийз,хурлийзуудыг өлгийдөж байгаа нэг талаар хувь хүний асуудал боловчч Хятадын нэг бодлого,хятадчилах хэтийн бодлого биелэж байгаагийн нэг жишээ байхдаа,манайхны төрийн түшээ нэр хэмээн зүүсэн этгээдүүд Монголынхоо төлөө биш байхаа,эцэст газар нутаг ч үгүй малч гүй мануухай гуйлагчин болчих вий дээ

Хамгийн их уншсан