Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Чеченьд болсон эсэргүүцлийн цуглаанд сая гаруй хүн оролцлоо

Лалын гэгээнтэн Мохаммедийг шоглон зурсныг эсэргүүцсэн лалын шашинтнуудын цуглаан Чеченьд өнгөрсөн даваа гарагт болж нэг сая гаруй хүн оролцсон байна. Харгис үйлдлийн төрөл бүрийн хэлбэрийг шүмжилж тус бүгд найрамдах улсын шашны байгууллагуудаас зохион байгуулсан энэ цуглаанд 500 мянга орчим хүн оролцоно гэж байсан ч цаг дээрээ нэг сая болж Грозный хотын гудамжаар ахмадуудаа дагасг лалын шашинтнууд жагсан явсан байна. Жагсагчид гартаа “Манай гэгээнтэн Мохамедоос савраа тат”, “Лалын шашин бол сайн санаа, эвлэрлийн шашин”, “Гэгээнтний шог зураг байх ёсгүй” гэсэн уриа барьж явжээ.

Жагсаалд тус бүгд найрамдах  улсын тэргүүн Рамзан Кадыровыг ирэхэд цугларсан олон “Аллах акбар” хэмээн хашгиралдаж угтсан байна. Кадыров энд “Лалын шашин бол сайн санаа, эвлэрэлийн шашин. Лалын шашин бидэнп хэрхэн энхтайвнаар, эвлэрч амьдрах, төрөл бүрийн шашинт хүмүүс манай оронд хэрхэн зэрэгцэн оршиж амьдрахыг сургадаг. Бид энэ л зарчмыг баримталдаг. Орост шүтлэгтнүүдийг шашнаа шүтэхэд нь бүхий л нөхцөл болоцоогоор хангадаг. Манай оронд хэдэн мянган сүм хийд, дээд сургууль бий. Бид энхтайван, соёл, шашныг харилцан хүндэтгэдэг. Бид эх болсон Орос орондоо тогтвортой байдлын төлөө байна. Аллах акбар” гэж хэлжээ.

Энэ цуглаан болсонтой холбогдуулан Чеченьд даваа гарагийг амралтын өдөр болгож дэлгүүр худалдаа, хүүхдийн цэцэрлэг амран нийтийн тээвэр ажиллаагүй байна.

Грозныйд болсон энэ цуглаанд зөвхөн нутгийн иргэд төдийгүй Оросын өнцөг булан бүрээс лалын шашинтнууд ирж оролцжээ. Оросын өөр бусад хотуудад ч гэсэн лалын шашинтнууд гэгээн Мохаммедийг шоглон зурсныг эсэргүүцэн жагсаалууд болж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан