Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Юанийн үеийн ханын зурагтай бунхан олдлоо

Хятадын Шаньси мужийн Хэн Шань тосгоны ойролцоох уулнаас Юань гүрний үеийн ханын зурагтай томоохон бунхныг илрүүллээ хэмээн тус мужийн Археологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Шин Фү Лай өчигдөр албан ёсоор мэдээллээ.

Уг бунхан Гуаньжүн нутгийн Юань гүрний үеийн булшнаас ихээхэн ялгаатай, харин Шаньсигийн хойд хэсэг, Өвөр Монголын төв нутгаас олдсон Юань гүрний үеийн булштай төстэй гэнэ. Бунхныг Шаньси мужийн Юйлин хотын Хэн Шаниас илрүүлсэн бөгөөд чулуугаар өрсөн нэг өрөөтэй ханын зураг бүхий олдвор ажээ. Бунханы ханын зургуудаас гэр бүлийн зургаан хүн зэрэгцэн суугаад хооллож байгаа зураг нь гол бүтээл юм. Уг зурганд гэрийн эзэн голд нь сууж таван хатагтай гэрийн эзний хоёр талд хуваагдан суугаад хоолож байгааг дүрсэлжээ. Мөн урд хойд хананд гурван хөгжимчин, зүүн хананд нэг бөмбөрчин, хажуу талд нь нум сум агссан баатрыг зурсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан