Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
”Боко Харам” Камерунд халдан олон хүнийг хулгайлжээ

Нигерийн лалын босогчдын “Боко Харам” бүлэглэлийн босогчид байж магадгүй хүмүүс хөрш Камеруны тосгод руу хил даван халдаж, хэдэн арван хүнийг хулгайлсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Тэдний хэлснээр, халдлагын үеэр хулгайлагдсан хүмүүсийн олонх нь хүүхдүүд байжээ.

Халдагчидтай тэмцэж байгаад тосгоны дөрвөн оршин суугч амь үрэгдсэн гэж аюулгүй байдлын эх сурвалж мэдэгдлээ.

“Боко Харам” Нигерийн зүүн хойд нутгийн хот суурин, тосгодыг хяналтдаа авч, одоо хөрш улсуудад нь халдаж эхэлж байна.

Лалын хэт давруу үзэлтнүүдийг дарахад нь туслахаар Нигеритэй мөн хиллэдэг Чад улс Камерун руу цэргүүдээ илгээжээ.

Камеруны нийслэл Яунде хот дахь “ВВС”-гийн сэтгүүлч Рэнди Жо Саахын мэдэгдсэнээр, энэ нь босогчид тус улсын тосгоны оршин суугчдыг хулгайлсан анхны тохиолдол аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан