Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АНУ-ын төлөөлөгчид Кубад зочилж байна

Америкийн Конгрессын төлөөлөгчид Кубад айлчлахаар ирээд байна. 1961 онд хоёр улс харилцаагаа тасалснаас хойшхи анхны өндөр хэмжээний айлчлал нь энэ болж байна. Өнгөрсөн сарын 17-нд хоёр улс харилцаагаа сэргээж буйг Ерөнхийлөгч Б.Обама болон Раул Кастро нар зарласан билээ. Хоёр улсын харилцаа сэргэсний илрэл болгож Куба улс төрийн хэргээр хоригдсон 53 хүнийг шоронгоос сулласан юм.
Мөн өнгөрсөн баасан гарагаас эхлэн хоёр улсын хооронд аялал жуулчлал болон худалдааны шинэ дүрэм журам хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, Кубад жуулчилсан Америкийн иргэн 100 ам.доллар хүртэл үнэтэй архи, тамхийг эх орондоо авчрах боломжтой болсны дээр АНУ-ын кредит болон дебит картуудыг Кубад ямар нэг хязгааргүйгээр ашиглахыг зөвшөөрсөн юм. Гэхдээ тодорхой зорилгогүйгээр жуулчлах нь одоо хүртэл хориотой хэвээр байгаа бөгөөд улсаас зөвшөөрсөн тодорхой шалтгаантай хүн л Кубад очиж болно.  Гаванад ирсэн АНУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногийн дундуур өндөр түвшний яриа хэлэлцээр хийхээр төлөвлөжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан