Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Пап ламын сургаалийг гурван сая хүн сонсчээ

Католик шашны тэргүүн, Ромын пап Франсуа Филиппиний нийслэл Манила хотын төв  Ризал паркт сургааль айлджээ.  Пап ламын сургаал номлолыг сонсохоор гурван сая хүн цугласан байна. Ватиканы мэдэгдсэнээр энэ удаагийн цугларалтыг пап лам 2013 онд Филиппинийг дайрсан Хайян хар салхинд нэрвэгдэгсдийн дурсгалд зориулжээ.

Өмнө нь Ромын пап II Ион Павелыг Филиппинд айлчлах үеэр түүний сургаал номлолыг сонсохоор таван сая хүн цуглаж байсан удаатай.
Пап лам Франсуа Азид зургаа хоног үргэлжилсэн айлчлал хийгээд өчигдөр буцсан юм. Түүний айлчилсан Филиппин улсад католик шашинтай 80 сая хүн байдаг юм. Тэрээр тус улсад зочлох үеэрээ гудамжинд өссөн олон арван хүүхэдтэй уулзаж ярилцан, адис хүртээжээ. Энэ үеэр 12 настай нэгэн охин хүнд хэцүү амьдралынхаа тухай пап ламд нулимс дуслуулан яриад “Яагаад энэ бүхэн өөрт нь тохиолдсоныг, бурхан яагаад үүнийг харсаар байж өөрт нь туслахгүй байгаа юм бэ” гэж асуужээ. Пап лам хариуд нь “Бид бусдын төлөө уйлах зүрх сэтгэлтэй болсон цагт л энэ асуултад хариулахад дөхөж очих болно” гэж хэлжээ. Пап ламын айлчлалын үеэр Филиппин даяар амарсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан