“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
РЖД-ийн Якунин нэг бол ажлаа өгнө, нэг бол орлогоо мэдүүлнэ

Оросын төмөр замын нийгэмдэг РЖД-ийн тэргүүн Владимир Якунин ОХУ-ын Засгийн газраас түүний хувийн амьдралд хууль бусаар оролцож байгаа гэж үзэж байна. Энэ нь түүнийг орлогоо ил тод мэдээл гэсэнтэй холбоотой гэнэ. “Энэ бол миний хувийн амьдрал, хувийн мэдээлэлд хууль бусаар оролцож байгаа хэрэг гэж үзэж байна. “Одоо надад хоёр хувилбар байна. Нэг бол би үүнд нь захирагдаж ажлаа хийх, эсвэл өргөдлөө өгөөд халагдаж хувийн бизнестээ орох” гэж Якунины хэлснийг Россия-24 иш татжээ.
Энэ тухайд Якунин “надад нуух юм юу ч байхгүй” гээд “Миний цалинг захирлуудын зөвлөл тогтоож, РЖД-ийн төсвийг Засгийн газар баталдаг” гэжээ.
“Бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцоод байхыг би тэвчиж чадахгүй. Нийгмийн энэ байдал нь миний хувийн амьдралд хэтэрхий их, ичгүүр сонжуургүй орж байна” гэж РЖД-ийн топ-менежер хэлээд РЖД-ийн удирдлага өнөөдөр төрийн өмчийн бусад компаниудыг бодвол хамгийн бага цалин авч байгаа гэсэн байна.
Якунин бас хувийн мэдээллийг нууцлах тухай хууль түүнд болоод түүний гэр бүлийнхэнд үйлчлэхгүй байна гэж үзэж байна. Тэр хууль яах гэж байдгийг ойлгохгүй байгаагаа хэлээд “Улс бүхнийг хянаж байх ёстой гэж үү? Одоо бол бүгдийг л хянах гэж байна. Бид өнөөдөр монополь байгаа нь үнэн. Гэхдээ төрийн гаргасан шийдвэрийн дагуу л улсад юу хэрэгтэй байна, түүний төлөө л ажиллаж байгаа” гэжээ.
Тэрээр РЖД-ийн удирдлага төрийн өмчит бусад компаниудын хүмүүсийг бодвол хамгийн бага цалин авч байгаа гэдгээ дахин хэлжээ.
ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрсөн арванхоёрдугаар сард тогтоол гаргаж Оросын төмөр зам РЖД, “Роснефть”, Гакпром” зэрэг төрийн өмчит компаниудын удирдлагуудыг өөрийн орлогоо компанийнхаа сайтад ил тод мэдээлж байхыг шаардсан юм.

0 Сэтгэгдэл