Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Саудын хан хүү: Нефтийн үнэ дахиад 100 доллараас хэзээ ч давахгүй

“Баррель нефтийн үнэ 100 долларт хүрэхийг бид хэзээ  ч дахиж харахгүй. Би жилийн өмнө баррель нефтийн үнийг 100 доллараас өсгөх нь зохиомол зүйл гэж хэлж байсан шүү дээ” гэж Саудын Арабын хан хүү, тэрбумтан-хөрөнгө оруулагчя Аль-Валид ибн Талал хэлснийг Bloomberg мэдээллээ. Тэр бас Саудын Араб нефть олборлох хэмжээгээ бууруулахгүй гэсэн байна.
“Нефть олборлож нийлүүлэх  хэмжээ өмнөх шигээ байвал эрэлт багасч, үнэ нь цаашид ч унасаар байх болно. Харин нийлүүлэхээ багасгавал эрэлт жаахан нэмэгдэж үнэ өсөх биз. Гэхдээ баррель нефтийн үнэ 100 ам.доллараас давахыг бид хэзээ ч дахиж үзэхгүй гэдгийг би баттай хэлэх байна. Энэ үнэ чинь зохиомол шүү гэж би бүр жилийн өмнө хэлж байсан шүү дээ” гэж тэрээр USA Today-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Лондонгийн ICE Futures бирж дээр өнөөдөр баррель нефть 48,82 ам.долларын үнэтэй байна.
Өнгөрсөн оны үеийнхээ баррель нефтийн үнэ 50  хувиар унаад байгаа юм.
0 Сэтгэгдэл
ХЭЗЭЭ Ч ГЭЖ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ХЭЛЖ БАЙ ЛАЛРЫН МУС ГУАЙ
manaid yaagaad une buuhgui bna
Хамгийн их уншсан