“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Charlie Hebdo сэтгүүлийн ажилтан эмэгтэй халдлагын тухай ингэж ярьжээ
Террористуудын халдлагад өртсөн Францын шог сэтгүүл Charlie Hebdo-гийн ажилтан 40 настай Сиголен Винсон редакцид болсон явдлын талаар Le Monde сонинд ярилцлага өгсөн байна. Бүсгүйн хэлснээр бол аймшигт халдлага болохын өмнөхөн тэдний редакцийнхан бие биедээ шинэ жилийн баярын мэнд хүргэн бялуу идэж, тоглоом наргиан болж байжээ. Тэнд бас нэгнийх нь жижигхэн спаниель нохой ч байж.
Гэнэт хоёр ч удаа буудах чимээ гарч хамгаалалтын албаны офицер Франк Бринсоларо амь алдсан байна.
Тэгээд л хурлын заалны хаалга нээгдэж эрэгтэй хүн “Аллах акбар” гэж хашгираад “Шарб хаана байна” гэж асуусан гэнэ. Шарб нэрээр алдаршсан Стефан Шарбонье гэдэг нь сэтгүүлийн редактор, шог зураач юм байна.
Винсон өөрөө шалан дээр хэвтэж мөлхсөөр нөгөө өрөө рүү орсон гэнэ. Тэрээр зэвсэглэсэн этгээдүүдийн буудаж байгаа сонсоод л хэвтэж байсан байна. Тэгтэл түүний нуугдсан өрөө рүү гэмт этгээдүүүдийн нэг нь орж ирэх чимээ гарч “Битгий ай, тайвшир. Би чамайг алахгүй. Бид эмэгтэйчүүдийг алдаггүй” гэж хэлсэн нь ах дүү Куашигийн нэг байжээ. Тэгэхэд тэр хоёр редакцийн 10 ажилтныг хэдийнээ алчихаад байсан хэрэг.

Алуурчин хоёрын ах Саид Куаши нь Винсонд “чамайг өршөөлөө, харин чи Коран сулдар уншиж байх хэрэгтэй” гэжээ.
“Саид Каушиг ярьж байхад би толгой дохиод л байсан. Ухаандаа би түүнийг арай зөөлрүүлэх ч гэсэн байж болох юм. Яг миний дэргэд манай зураач Жан Люк ширээн дор нуугдсан байсан болохоор би алуурчинг над руу хараад байхыг нь болиулах санаатай байсан юм” гэж ярьжээ.
Ингээд Винсон хурлын зааланд эргэж ирээд нөхдийнхөө цогцосыг харсан байна. Хөөрхий спаниель нохой цогцснуудын дундуур гүйж явсан гэнэ.
Тэрээр шуурхай алба руу утастсан ч айж балмагдсанаасаа болоод ажлдынхаа ч хаягийг санахгүй будилж байжээ.
Террористуудын халдлагад өртсөн Францын шог сэтгүүл Charlie Hebdo-гийн ажилтан 40 настай Сиголен Винсон редакцид болсон явдлын талаар Le Monde сонинд ярилцлага өгсөн байна. Бүсгүйн хэлснээр бол аймшигт халдлага болохын өмнөхөн тэдний редакцийнхан бие биедээ шинэ жилийн баярын мэнд хүргэн бялуу идэж, тоглоом наргиан болж байжээ. Тэнд бас нэгнийх нь жижигхэн спаниель нохой ч байж.Гэнэт хоёр ч удаа буудах чимээ гарч хамгаалалтын албаны офицер Франк Бринсоларо амь алдсан байна.

0 Сэтгэгдэл