Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Львовын 68 настай дайчин эмээ

Украины Львов муж дахь  цэргийн бэлтгэлийн баазад 68 настай тэтгэврийн эмээ эрчүүдтэй мөр зэрэгцэн цэргийн сургуулилт хийж байгааг фейсбүүкт зургийг нь нийтэлжээ. Автомат буугаар зэвсэглэн эрчүүдээс дутахгүйгээр байлдааны бэлтгэл хийдэг эмээд “Дайчин  эмээ” гэсэн нэр өгчээ.

“Нэгдүгээр сарын 10-11-нд Львов мужийн Жидачов хотод цэргийн бэлтгэлийн сургуулилт боллоо. Энэ үеэр галын бэлтгэл, тагнуул, холбоо, эрэн хайх, эмнэлгийн тусламж, минээс сэргийлэх, газар орны байрлал тогтоох зэрэг дасгал үйлдсэн. Энэ сургуулилтад 68 настай Катерина Апполинаровна оролцсон” гэж Львов мужийн захиргааны хэвлэлийн алба мэдээлснийг хэвлэлүүд мэдээлсэн байна.

Сайн дурын ажилтан  Наталья Ищенко өөрийнхөө фейсбүүкт бас “68 настай Катерина яг бусдын адил гүйж, мөлхөж, буудаж, жагсч, тагнуулд яван, АКМ буу задалж угсран, бууны дайз цэнэглэж, байлдааны төрөл бүрийн бэлтгэлийг бусдаас дутахгүй хийж байсан” гэж бичсэн байна.
Эмээ бас энэ сургуулилтад оролцох гэж таван км-ийн зайд байх суурингаас явган алхаж ирсэн гэнэ.
0 Сэтгэгдэл
Салан тусгаарлагчидтай Украйны армиас гадна энгийн иргэд болон тэдэнд туслахаар ирсэн гадаадынхан тулаалдаж байгаа.Хажуудахь хүний малгайн дээр с/т-ын 3-н өнгөт биш Украйны далбаа байна.Ард түмэн нь ийм эх оронч байхад оросуудын түрэмгий санаа биеллээ олохгүй ээ.
Hugshchuud taivan amidrah argagui bolson hetsuu gazar yum da . . .
жирийн ард түмэн ингэж зүтгээд байхыг бодоход украйн баруунханы заасан буруу замаар л явж байгаа юм байна даа
Хамгийн их уншсан