Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Сонины редакци халдлагад өртжээ

Францын “Charlie Hebdo”  шог сэтгүүлийн шог зургуудыг дахин хэвлэснийхээ дараа Германы нэг сонины газар галдан шатаагчийн халдлагад өртжээ.

Германы хойд нутгийн Гамбург хот байдаг “Гамбург Моргенпост” сонины байр луу хэн нэгэн чулуу нүүлгэж, шатах шингэн бүхий бөмбөг шидсэн байна.

Нэг ч хүн гэмтэж бэртээгүй ч галын улмаас эд материалын хохирол амсчээ.

Цагдаа нар энэ хэрэгтэй холбогдуулан хоёр залууг баривчилж, тэднийг галдан шатаасан хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэж шалгаж байна.

Парис хотод төвтэй, долоо хоног тутмын “Charlie Hebdo”  шог сэтгүүлийн байранд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт зэвсэгт этгээдүүд халдаж, 12 хүний аминд хүрсэн хэрэг гарсны дараа тус сэтгүүлийн шог зургуудыг "Гамбург Моргенпост” нийтэлсэн аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан