“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
Францад сэтгүүлчдийн амийг хөнөөлөө

Мягмар гарагийн 11,30 цагт Парис дахь долоо хоног тутмын Charlie Hebdo шог сэтгүүлийн газарт автомат буу, гранат шидэгчээр зэвсэглэсэн этгээдүүд дайран орж “Аллах акбар”, “Бид гэгээнтний өшөөг авч байна” хэмээн хашгирч гал нээсэн байна.

Энэ халдлагын улмаас сэтгүүлч, цагдаагийн ажилтан нийлсэн 12 хүн амь үрэгдсэний дотор сэтгүүлийн шог зураач дөрвөн сэтгүүлч, ерөнхий редактор Стефан Шарбонье нас баржээ. Гэмт этгээдүүд зугтаж нуугдсан байна.

Нас барсан ерөнхий редактор Стефан Шарбоньег алан хядагч Аль-Кайда бүлэглэлийн хар дансанд орсон байсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна.

Сэтгүүлийн газарт зэвсэгт этгээдүүд халдахаас хэдхэн хоногийн өмнө энэ сэтгүүлч Исламын улс зэвсэгт бүлэглэлийн тэргүүн Бакра-аль-Багдадийн шог зургийг нийтэлсэн юм байна.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд энэ үйл явдлыг зохион байгуулалттай зэвсэгт халдлага гэж нэрлээд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж гуравхоногийн гашуудал зарлажээ. Тэрээр “Бид гэмт этгээдүүдийг олж цээрлүүлэх талаар бололцоотой бүхнийг хийнэ” гэсэн байна.

0 Сэтгэгдэл