Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Манжуур хот гэж ийм л хот

Хятадын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хот бол  манай өмнөд хөршийн ОХУ, европын орнуудтай харилцах гол хаалга болсон, Орос-хятадын хилээс дөрөвхөн км зайд байдаг аялал жуулчлалын гол бүс болсон хот. Зүүн Азийн томоохон нуурын нэг Далай нуур энэ хотоос ердөө 30 км зайд бий.

1901 онд Орос-Хятадын хэлэлцээрийн дагуу  Хятад-Дорнын төмөр замын ажил дуусч Манжуур муж, Алс дорнодыг холбоход хилийн дэргэд Манжуур өртөө гэж байсан нь аажимдаа энэ хотын эхлэл болжээ.

1992 онд Манжуурыг нээлттэй худалдааны хот болгосноор зөвхөн 1992-1997 онд энэ хотын бүтээн байгуулалтад хоёр тэрбум долларын хөрөнгө оруулжээ.
200 орчим мянган хүн амтай Манжуур хот бол ерөнхийдөө европ архитектураар бүтсэн хот гэж болно. Энэ хотоор хятадын Орос, Зүүн европын орнуудаас оруулж ирдэг барааны 60 хувь нь дамждаг.

Хил дээрх төмөр замын том боомт энэ хотод жил бүрийн хоёрдугаар сард “Манжуурын мөс”, “Цасан наадам” гэдэг фестиваль болдог нь аялагч жуулчдыг ихээр татдаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан