“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
5000 жилийн өмнө барьсан газар доорхи хот оллоо

Туркийн төв нутгийн Каппадокия мужаас газар доорхи нэг хот олж илрүүлсэн нь өнөөдөр манай дэлхрий дээр мэдэгдэж байгаа газар доорхи хотуудаас хамгийн том нь байхын зэрэгцээ 5000 гаруй жилийн өмнө баригдсан байна гэж археологчид хэлж байна.
Каппадоки нь туркийн нийслэл Анкарагаас 250 орчим км-т орших, НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гийн дэлхийн өвд орсон галт уулсын нутаг, түүхийн дурсгалт байгалийн үзэсгэлэнт газар юм.
Энэ хотыг Невшехир хотын хэрэмний ойролцоо барилгын ажил хийж байсан хүмүүс олж илрүүлжээ. Хотын дарга Хасан Унверийн хэлснээр бол газар доорхи энэ хотын нийт талбай нь өмнө олдож байсан газар доорхи хотуудынхаас илүү том гэнэ.
“Газар доорхи хотыг барилгын суурь ухаж байсан барилгачид олсон. Урьдчилсан тооцоогоор газар доор байсан энэ галарей 7 км-ээс багагүй урттай байсан. Тэгээд л бид ийм дурсгалт зүйлийг устгахгүйн тулд 90 сая доллараар үнэлэгдэх төслөө зогсоогоод байна. Газар доорхи энэ хот бол зөвхөн Туркт ч биш, дэлхийд томд орох хот” гэж Туркийн орон сууцны барилгын газрын тэргүүн Мехмет Туран мэдэгджээ.
Нийтдээ 45 га газар эзэлсэн энэ хотыг 5000 гаруй жилийн өмнө барьсан хэмээж археологчид тогтоосныг нь Мехмет Туран бас хэлсэн байна.

0 Сэтгэгдэл