Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Аврагчид AirAsia-гийн алга болсон онгоцны байгаа газрыг оллоо

Индонезийн Үндэсний эрж хайх, аврах албаны удирдах газрын тэргүүн Генри Бамбанг Соелистио өнөөдөр Жакартад хэвлэлийн хурал хийж алга болсон нисэх онгоцыг аврагчид олсон хэмээн мэдэгдлээ. “Бид алга болсон онгоцны хэсгүүдийг оллоо. Мөн зорчигчдын байж болох цогцос олсон” гэж түүний хэлснийг хэвлэлүүд дамжуулж байна. 
Энэ мэдээллийг бас Индонезийн Тээврийн яамны төлөөлөгч Жоко Муржатможо бас баталж байна. 
“Онгоцны хэсгүүд AirAsia-гийнх  мөн гэдгийг баталж байна. Зорчигчийн салоны хаалга, тээшний хэсгийн таглаа зэрэг нь Пангкалан-Бун хотоос баруун урд зүгт 160 км зайд далайд байсныг олсон” гээд тэрээр энэ хэсэгт далайн гүн 25-30 метр  гэж тодрууллаа. 
Осол болсон газраад ойрын үед Индонезийн Тээврийн сайд очих юм байна. 
Хамгийн сүүлийн мэдээгээр Индонезийн Тэнгисийн цэргийн хөлөг дээр ослын газраас 40 гаруй хүний цогцос гаргаж авсан гэж эрж хайх, аврах багийнхнаас радио холбоогоор мэдээлжээ. Цаашид ч цогцос олдсоор байна гэж аврагчид мэдээлсэн байна. 
Агаарын тээврийн AirAsia компанийн онгоц өнгөрсөн 28-ныц ням гарагт индонезийн Сурабая хотоос Сингапур луу нисч яваад сураггүй болсон юм. Онгоцонд багийн гишүүн зорчигчид 162 хүн явсан юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан