Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
AirAsia компанийн онгоц Яваны тэнгист унасан газраас цогцос илрүүллээ

Агаарын тээврийн AirAsia онгоц унасан байж болох газраас холгүй газар Яваны тэнгисийн усан  дотор онгоцны далавч, хэдэн арван цогцос хөвж явахыг аврагчид илрүүлсэн байна. Үүний өмнө Борнеогоос өмнө зүгт  усан дотор 30 метрийн гүнд онгоц байж болох зүйл илрүүллээ гэж мэдээлсэн байна. Яг энэ бүсэд нисэх онгоц онгоц алга болсон юм. Эндээс бас аврах хантааз, ослын баг, далавчны хэсэг олсон байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 40 орчим цогцос хөвж явахыг аврагчид илрүүлэн гаргаж авчээ. 

Энэ бүхэн Калимантан арлын эргээс 170 км-т илэрчээ. Индонезийн цэргийн нисэх хүчний нисгэгчид усан дотор аврах хантаазтай төстэй ягаан өнгийн зүйл хөвж явахыг хамгийн түрүү илрүүлжээ. 
“Бид тэндээс онгоцны сэг байж болох  зүйл, бусад эд мөрийн баримт олсон болохоор  би эрлийн багийн ахлагчийн хувьд энэ бол онгоц усанд унасан гэдгийг 95 хувийн баталгаатай гэж хэлэх байна” гэж Индонезийн эрж хайх, аврах албаны удирдах газрын тэргүүн Генри Бамбанг Соелистио хэлжээ. 

Индонезийн Сурабайгаас Сингпурын чиглэлд нисч явсан AirAsia компанийн энэ Airbus A320-200 нисэх  онгоцонд багийн гишүүдэйгээ нийлээд 162 хүн зорчиж явсны дотор 16 хүүхэд байсны  нэг нь өлгийтэй жаал байсан юм. Онгоц арванхоёрдугаар сарын 28-нд радараас гарч сураггүй болсон юм. 
Эрлийн ажиллагаанд Индонези, Малайз, Сингапур, Австралийн 15 нисэх онгоц,  нисдэг тэрэг, 30 хөлөг онгоц, хэдэн арван хурдан завь оролцсон юм. 
0 Сэтгэгдэл
um mani bad mi hum
Хамгийн их уншсан