Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Украины Засгийн газар гурван гадаад сайдтай

Украины эрх баригчид тус улсын эдийн засгийг сайжруулах, авлигатай тэмцэхэд үндэсний боловсон хүчнээс гадна олон улсын нэр хүндтэй, сайн мэргэжилтнүүдийн мэдлэг хүчийг ашиглах нь зүйтэй гэж үзэж Засгийн газартаа гадаадын боловсон хүчнүүдийг урьж ажиллуулж байна.
Өнөөдөр Украины Засгийн газрын танхимд Эрүүл мэндийн сайд нь гүрж улсын иргэн Александр Квиташвили, Эдийн засгийн хөгжлийн сайд нь литвийн иргэн Айварас Абромавичус, Сангийн сайд нь АНУ-ын иргэн Наталья Яресько нар болоод байна.
Энэ хүмүүсийг сайдын үүрэгт ажилд томилж, Украины иргэншил олгохдоо Украины ерөнхийлөгч Петр Порошенко “Төрийн удирдлага, авлигатай тэмцэх ажил, санхүүгийн төлөвлөлт, хямралын эсрэг менежмент зэрэгт үндэсний боловсон хүчний зэрэгцээ олон улсын практик хэзээ ямагт хэрэгтэй байсаар ирсэн. Ийм ч учраасгадаадын өндөр мэргэжилтэй энэ хүмүүст  украины иргэншил олгох зарлигт гарын үсэг зурж байгаа юм” гэж хэлжээ.
Саяхан бас Украины Засгийн газар гүржийн иргэн Екатерина Згулазег Хуульзүйн дэд сайдын албан тушаалд томилсон байна.
Одоо Украины Авлигатай тэмцэх товчооны даргад хамгийн магадлалтай хүнээр Гүржийн ерөнхийлөгч байсан Михаил Саакашвилиг нэрлэж байна. Уг нь энэ албан тушаалд Гүржийн Хуульзүйн сайд байсан Зураб Адеишвилиг нэрлэж байсан удаатай.
Харин гадаадын иргэдийг Засгийн газрын бүрэлдхүүнд, өндөр албан тушаалд  томилж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлнө гэж үзэж байгаагаа украины зарим мэргэжилтэн шинжээчид бичиж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан