Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Арабын хавраас хойш анхны чөлөөт сонгуулиа хийлээ

Арабын хувьсгалыг анхлан эхлүүлсэн Тунис анх удаа чөлөөт сонгууль хийж, төрийн тэргүүнээ сонголоо. Сонгогчдын 55,5 хувийн саналаар нэр дэвшигч Бежи Кайд Эссебси улсынхаа анхны чөлөөт сонгуульд ялалт байгуулжээ. 88 настай шинэ Ерөнхийлөгчийн ялалтын баярыг дэмжигчид нь Тунисын төв талбайд тэмдэглэцгээжээ. Өрсөлдөгч нь ийнхүү ялалтаа зарласан ч Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Монсеф Марзукигийн талынхан ялагдлаа тийм ч амар хүлээн зөвшөөрсөнгүй. М.Марзукигийн хэвлэлийн төлөөлөгч өрсөлдөгч талын ялалтын тухай мэдээ үндэслэлгүй хэмээн мэдэгджээ. Ямартай ч хоёр нэр дэвшигчийн саналын хувь маш ойр байсан бололтой.
Сонгуульд ялсан Бежи Кайд Эссебсигийн хувьд хувьсгалт хөдөлгөөнөөр суудлаасаа унасан Ерөнхийлөгч Бен Алигийн үед ч, түүний дараах удирдагч Хабиб Бургуйбагийн үед ч төрийн өндөр албанд ажиллаж байсан нэгэн бөгөөд улсынхаа хамгийн баян чинээлэг эргийн бүс нутагт нэр хүндтэй, нөлөө ихтэй гэнэ. Харин түүний өрсөлдөгч, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Марзукигийн хувьд Бен Алигийн үед цөлөгдөж байсан, хүний эрхийн идэвхтэн тэмцэгч юм.  Хэдийгээр түүний талынхан ялагдлаа одоогоор хүлээн зөвшөөрөөгүй ч тэрээр өөрөө бол “Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан хугацааг элдэв асуудалгүйгээр амар тайвнаар дуусгаж чадсанаараа Тунисын ард түмэн бахархах хэрэгтэй” гэж мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан