Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Японд энэ жил 13 сая жуулчин иржээ

Японд энэ жил 13 сая шахам жуулчин ирж, тус улсын рекордыг эвджээ. Энэ оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд 12,2 сая жуулчин ирээд байгаа бөгөөд шинэ он гарахад 13 сая хүрчихнэ гэж тус улсын Үндэсний аялал жуулчлалын газраас мэдээлж байна. Иений ханш суларсны дээр тус улс зарим орны иргэдэд зориулан визийн хөнгөлөлттэй нөхцөл санал болгодог болсон нь Японыг зорих гадаадын жуулчдыг 2013 оныхоос даруй гурван саяар нэмэгдэхэд хүргэжээ.  Наран улс 2020 он гэхэд 20, 2030 он гэхэд 30 сая жуулчин хүлээж авдаг болох зорилго тавиад байгаа юм.
Японд жуулчлагчдаас солонгосчууд тоогоороо тэргүүлж, тайваньчууд удаалж байна. Зөвхөн өнгөрсөн арваннэгдүгээр сард Өмнөд Солонгосоос Японд 240 мянган жуулчин ирсэн бол Тайваниас 236 мянган хүн зочилжээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хятад жуулчин хоёр дахин нэмэгдэх болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан