Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2014 онд 66 сэтгүүлч амь алдаж 119 сэтгүүлчийг хулгайлжээ

Өнгөрч байгаа 2014 онд дэлхий дахинаа албан үүргээ гүйцэтгэж явсан 66 сэтгүүлч амиа алдаж, 119 сэтгүүлч хулгайлагдсан хэмээн олон улсын эрх хамгаалах “Хил хязгааргүй сэтгүүлчид”  байгууллагын илтгэлд дурджээ.
Илтгэлд бичсэнээр бол хэвлэл мэдээллийн салбарынханд хамгийн аюултай орон өнгөрсөн жил Сири байсан байна. Тэнд 15 сэтгүүлч амиа алдсан бол бас 7 сурвалжлагч ойрхи дорнодын зөрчил мөргөлдөөнийг сурвалжилж яваад амиа алджээ. Украинд гэхэд л зургаан сэтгүүлч зэвсэгт мөргөлдөөний золиос болж  амь алдсан бол Ирак Ливид дөрвөн сурвалжлагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь хохирсон байна.

Гэхдээ өнгөрсөн онд амь алдсан сэтгүүлч, сурвалжлагчийн тоо өмнөх 2013 онд 71 байсныг бодвол буурсан тоо гарч байгаа юм.
Харин сэтгүүлч сурвалжлагчдыг хулгайлах явдал огцом өсч байгааг илтгэлд тэмдэглэсэн байна. Өнгөрч байгаа 2014 онд нийт 119 сурвалжлагч, сэтгүүлчийг хулгайлсны 33-ыг нь гэхэд  манай гаригийн халуун цэгийн нэг  болсон Украинд хулгайлжээ. Тэгвэл Ливид 29, Сирид 27, Иракт 20 сэтгүүлчийг ажлаа хийж явсны нь төлөө хулгайлсан байна.

Энэ бүхний зэрэгцээ 2014 онд дэлхий даяар мэргэжлийн ажлаа хийж гүйцэтгэсний төлөө 178 сэтгүлч, сурвалжлагч шоронд орсон гэж тус илтгэлд бичжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан