Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Туркийн эрх баригчид сөрөг хүчнийг дэмждэг 20 гаруй сэтгүүлчийг баривчиллаа

Туркийн хууль хүчний байгууллага “Заман” сонины редакцийнхан болон “Саманёлу” телевизийн сувгийн уран бүтээлчид, сэтгүүлчдийг бөөнөөр нь баривчиллаа. Цагдаагийнхан тус телевиз, сонины эрхлэгч, захирлаас нь эхлээд 24 хүнийг улс төрийн сөрөг хүчинтэй нягт холбоотой гэсэн шалтгаанаар баривчилсан байна. Сөрөг хүчин гэдэг нь Туркийн өнөөгийн засаг захиргааны бодлого, үйл ажиллагааны талаар шүүмжлэлтэй ханддаг, олон нийтийн дунд оюун санааны удирдагч болтлоо хүлэээн зөвшөөрөгдсөн Фетулла Гулений удирддаг “Хизмет” хөдөлгөөнийг хэлж байгаа аж.  Дээрх сонин, телевизийн редакцийн нийтлэлийн бодлогод Гулений үзэл санаа давамгайлж, эрх баригчдын эсрэг зоригтой дуугардаг учир амыг нь барих шалтгаан болсон бололтой. Ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боомилж, хэвлэлийн эрх чөлөөнд ноцтойгоор халдаж байгаа явдалд Туркийн олон нийт төдийгүй Европын холбооны удирдлага маш таагүй хандаж байна. 

Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы хэлснээр “Улсын дотор улс байгуулах гэж санаархан, төр эргүүлэх бодлоготой” Фетулла Гулений хүчийг сулруулж, цохилт өгөхийн тулд эрх баригчид энэ удаа тэдний дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийнх нь сэтгүүлч уран бүтээлчдийг торны цаана суулгасан бололтой.  Гэвч энэ нь эргээд тус улсын Европын холбоонд элсэх гэсэн хүсэл сонирхолд нь харшилж мэдэхээр байгаа юм. Ямартай ч энэ явдал Европын баримталдаг үнэт зүйлийн эсрэг хэрэг боллоо гэж Европын холбооны гадаад хэрэг хариуцсан дарга Федерика Могрейни мэдэгдээд байна.

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийн 180 орноос 154-т бичигддэг Турк хэрэв Европын холбоонд нэгдэх эрмэлзэлтэй л байгаа бол олон улсын хууль журам болоод хүний үндсэн эрхийг бүрэн дүүрэн хүндэтгэж байгаагаа харуулах ёстой гэж сануулж байна. Ардчиллын нэг тулгуур болсон чөлөөт хэвлэлийн эрхэнд ийн бүдүүлгээр халдаж буйг туркчууд ч өөрсдөө эсэргүүцэн “Чөлөөт хэвлэлийн дуу хоолойг хаах ёсгүй” гэсэн бичиг барин эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан