Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хятадад бөөнөөр хорих лагерь байсаар байгаа гэнэ
Саяхан эдийн засгаараа дэлхийн тэргүүлэх гүрэн болсон Хятадын нэг нууц нь хэдэн сая хүний хүнийг боолын хөдөлмөрөөр ажиллуулж байгаад оршино хэмээн гадаадын хэвлэлүүд бичиж байна.
Хятадад боолчлолыг бүр XIY, XYIII, дараа нь XX зуунд халсан гэдэг ч коммунист удирдагчид урьдын адил мянга мянган хөдөлмөрийн лагерь байгуулан боолын хөдөлмөрт зүтгүүлсээр байгаа гэнэ.
Бүр Мао Зедуны үед байгуулсан ийм лагерийг “Лаогай” буюу “Хөдөлмөрөөр хүмүүжүүлэх газар” гэдэг ч Сталины ГУЛАГ-ийг бодвол өнөө болтол хаагаагүй ажилласаар байдаг гэнэ. 1990-ээд онд засан хүмүүжүүлэх шорон гэж нэрлэсэн ч үүрэг нь өнөө болтол өөрлөгдөөгүй байна.
Хоригдогсдод хувцас, гутал өгдөг оймс, дотуур хувцасаа өөрсдөө бэлтгэдэг, хорих газарт нь халуун ус, ванн, ор байдаггүй аж. Хоригдлууд шалан дээр шахцалдан унтаж өдөрт 15 цаг хөдөлмөрлөж, хоёр цагийн үзэл суртлын хичээл хийдэг байна. Тэд байрнаасаа  гарах эрхгүй хоригдож өглөө 5,30-д ажилд гардаг аж. Мэдээж байр нь гэж бохир, элдэв шавьж үүрлэсэн, өдөрт ердөө хоёр удаа гахайн махан шахмал, ногоотой шөл  иддэг байна. Өнөөдөр ийм шоронгуудад 3-5 сая хүн байгаагийн дийлэнх нь улс төрийн хоригдол, шашны тэрс үзэлтнүүд байдаг гэжээ.
Хятадын хууль тогтоогчдын зөвшөөрснөөр бол цагдаагийнхан гэмт хэрэгтнийг шүүх хурал хүртэл дөрвөн жил саатуулах эрхтэй байдаг аж. Зарим эх сурвалжийн мэдээгээр шүүхийн шийдвэр хүлээсэн 50 мянга гаруй хүн эдгээр шоронд хоригдож байгаа гэнэ.
Янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр 1949 оноос хойш Лаогайд 40-50 сая хоригдол байгаа нь Өмнөд Солонгосын хүн амтай тэнцэх юм. Эдний 15-20 сая нь үхсэн юм уу, алагдсан нь Гонконгийн хүн амын гуравны хоёртой тэнцэж байгаа юм. Нанжин хотод япончууд 50-300 мянган хүний аминд хүрсэн бол Хятадын коммунист нам үүнээс 50-400 дахин их хүнийг устгасан гэнэ.
Майкл Чепмений Human Events-нд бичсэн өгүүлэлд хятадын гадаадад гаргаж байгаа бүтээгдхүүний  дийлэнх хувийг ийм хөдөлмөрийн лагериудад үйлдвэрлэдэг гэжээ. Хоригдлууд химийн хүчтэй хортой нөхцөлд ямар ч хамгаалалтгүй ажиллаж үйлдвэрлэлийн осол байнга гарч бүр хэвийн үзэгдэл болжээ. Энд үйлдвэрлэсэн бүтээгдхүүнийг голдуу америк, европын зах зээлд гаргадаг байна.
Хятадад өнөөдөр 1,3 сая хүн боолын хөдөлмөр эрхэлж үг хэлэх, шилжин явах, хэвлэж нийтлэх эрхээ хасуулан амьдарч байгаа гэсэн бас нэг баримт байна. Дээр өгүүлсэн нийтлэлд Хятад улс ийм үнээр эдийн засгаараа дэлхийд тэргүүлж байна гэж joinfo.ua сайтад бичсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан