Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Хойд Солонгост хууль бусаар нэвтэрсэн Америкийн иргэн сэтгэцийн өвчтэй гэнэ

Хятад ба Хойд Солонгосыг заагладаг Амноккан голын мөсөөр гарч Хойд Солонгост хууль бусаар нэвтэрсэн Америкийн иргэн Артуро Мартинес өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэв. Артуро Мартинес нь АНУ- д хүний эрхийг зөрчиж байгаа тохиолдол болн бусад улсыг эрхэндээ оруулах эзэнт гүрний амбицийн талаар ярьж өгөхийн тулд Хойд Солонгост ирсэн гэж мэдэгджээ. Хүчирхэг армийнхаа тусламжтайгаар Америкийн нөлөөг амжилттай эсэргүүцэж байгаа улс тул Хойд Солонгосыг сонгосон гээд тус улсад Америкийн талаар маш үнэтэй бөгөөд чухал мэдээлэл дамжуулна гэсэн аж. Мөн өөрийг нь баривчлаагүй, Пеньяны хамгийн сайн зочид буудалд байлган маш сайн харилцаж байгаад сэтгэл таатай байна гэсэн байна. Хойд Солонгосыг цэргийн дарангуйлалтай, ядуурал гуйланчлалд нэрвэгдсэн тухай мэдээ нь ямар ч үндэслэлгүй гүтгэлэг гэжээ.

Энэ зуур “CNN” агентлаг Америкт үлдсэн Мартинесийн ээжтэй нь уулзан ярилцлага авчээ. Ярилцлагын үеэр Мартинесийн ээж нь түүнийг “сэтгэцийн  хоёр туйлт хямрал” гэсэн оноштойгоор Калифорни мужийн сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байгаад шүүхэд хандан эмчилгээгээ зогсоолгож эмнэлгээс гарсан. Тэр даруйдаа Хятад руу нисэх тасалбар авч явсан гэжээ. Сэтгэцийн хоёр туйлт хямралын үеэр хүний зан ааш сэтгэцийн гүн хямрал ба дэмийрэлтэй зэрэгцсэн хэт хөөрөл гэсэн хоёр туйлын хооронд бодит шалтгаангүйгээр байнга хэлбэлздэг болдог аж. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан