Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Украины эргүүлийн албыг Америкийн иргэн удирдана

Украинд шинээр байгуулагдаж байгаа сэргийлэхийн эргүүлийн нэгдсэн албыг Америкийн иргэн удирдахаар болсон тухай "Укринформ" агентлаг мэдээлж байна.  Украины Дотоод хэргийн яам ба АНУ-ын хууль зүйн департаментын төлөөлөгчид энэ тухайд тохиролцоонд хүрсэн байна. Тус хоёр байгууллага нь Эрүүгийн мөрдөн байцаах албадын мэргэжлийн чадварыг дээшлүүлэх олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад ийм шийдвэр гаргажээ. Украины ДХЯ дахь эх сурвалж “Уркинформ“ агентлагт мэдээлэхдээ “Сэргийлэхийн эргүүлийн нэгдсэн алба байгуулах энэхүү туршилтын хөтөлбөрийн удирдагчаар хууль сахиулах салбарын Америкийн нэртэй эксперт Рональд Гленсор болсон. Энэ хүн Дотоод хэргийн байгууллагуудын салбар дахь олон улсын туршлага дээр үндэслээд энэ салбарт тулгардаг стандарт асуудлуудыг шийдэх стандарт бус арга зам олоход сэргийлэхийн ажилтнуудыг сургаж байсан туршлагатай” гэжээ.

Гленсор нь Сэргийлэхийн эргүүлийн нэгдсэн алба байгуулах туршилт явагдах гэж байгаа Хмельницкийн мужид очиж ажиллан хэсгийн байцаагч нарт ажлын шинэ аргчлалын тухай ярьж хэлж байсан тухай тус агентлаг мэдээлж байна. Одоо нэг алба болгон нэгтгэсэн Замын эргүүлийн алба ба эргүүлийн албаны ажилчдын дунд сургалт явуулна. Ямар ч улсад цагдаа, сэргийлэхийн эргүүлийн алба нь янз бүрийн жижиг гэмт хэрэг, эмх замбараагүй байдлаас сэргийлэх, таслан зогсоох гээд өдөр тутмын амьдралд иргэдийн амгалан тайвныг сахихад голлох үүрэг гүйцэтгэж байдаг.

Рональд Гленсороос өмнө Украины шинэ Засгийн газарт Латви, Гүрж, АНУ-ын иргэдийн Эдийн засаг, Эрүүл мэнд, Сангийн салбаруудаар томилон ажиллуулахаар болсон. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан