Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Японд парламентын ээлжит бус сонгууль болж байна

Японд парламентын ээлжит бус сонгууль явагдаж байна. Энэ сонгуулийг Ерөнхий сайд Шинжо Абэгийн хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн бодлогод ард түмэн хэр итгэж байгааг харуулсан нэгэн төрлийн бүх нийтийн санал асуулга болно гэж шинжээчид үзэж байна. Ерөнхий сайд Абэ ч өөрөө сонгууль эхлэхийн өмнө хэрэв парламентын доод танхимд үзэл бодлыг нь дэмжигчид тогтвортой олонх болж чадаагүй тохиолдолд албан тушаалаасаа огцорно гэж мэдэгдсэн юм. Японы парламентын доод танхим нь Засгийн газрын тэргүүнийг сонгох, төсөв батлах зэрэг асуудлыг шийддэг.

Сонгууль болохын өмнө явуулсан олон тооны санал асуулгаар Абэгийн явуулж байгаа эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг сонгогчдын 37-41 хувь нь дэмжиж байгааг харуулсан бол Абэгийн гол өрсөлдөгч Японы Ардчилсан намыг ердөө 14 хувь хүрэхтэй үгүйтэй хэсэг нь дэмжиж байжээ.

Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын 475 суудлын төлөө 1191 хүн өрсөлдөж байгаа нь 2012 оныхоос даруй 30 хүнээр бага байна. Эдгээр суудлаас 295-ыг нь ганц мандаттай тойргуудад хураасан саналаар хувиралах бол 180-ыг нь намын жагсаалтаар пропорционалиар хувиарлана.

Сонгуулийн урьдчилсан дүнг даваа гарагийн өглөө олон нийтэд хүргэнэ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан