Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Эрдоганыг эсэргүүцэгчдийг баривчилж байна

Ням гарагт Туркт Ерөнхийлөгч Эрдоганы гол өрсөлдөгч, шүүмжлэгч гэгддэг Фетхулла Гюленийг дэмжигчдийн эсрэг тусгай ажиллагаа явагдаж 20 гаруй хүнийг баривчилсан тухай “Reuters” агентлаг мэдээлж байна. Хүчний байгууллагын хүмүүс Гюллентэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг гэгддэг сонин, тв-ийн сувгуудыг хааж баривчилгаа явуулжээ. Ерөнхийлөгч Эрдоган энэ бүх баривчилгааг түүнийг түлхэн унагах зорилго бүхий хуйвалдаан илэрсэнтэй холбоотой гэсэн тайлбар өгөв.

“Zaman” сонин, “Samanyolu” сувгуудын редакцид баривчилгаа болсон байна. “Zaman” сонин редакцийн үүдэнд “Хэвлэлийн эрх чөлөөг хүчээр дарах боломжгүй” гэсэн уриа барьсан цөөн тооны хүн жагсаал хийсэн бол сонины Ерөнхий редактор нь “Та нарын баривчлах гээд байгаа хүн чинь энд байна. Ирээд намайг баривчил” гэж цагдаа нар руу хашхирч байсан тухай Reuters” агентлаг мэдээлсэн байна.

“TRT Haber”  төрийн сувгийн мэдээлнээр нийт 32 хүн баривчлах ордер өгснөөс 23 хүнийг, түүний дотор цагдаагийн албанд хуучин том алба хашиж байсан хоёр хүнийг баривчлаад байгаа аж.

Фетхулла Гюллен нь орчин үеийн Туркийн хамгийн нэр хүндтэй сэтгэгчдийн нэг, лалын номлогч асан, зохиолч хүн. Тэрээр 1999 онд АНУ руу эмчилгээнд яваад эргэж ирэлгүй үлдсэн юм. Туркийн ирээдүй, улс төрийн тогтолцоо, түүнд лалын шашны гүйцэтгэх үүргийн талаарх маргаан, мэтгэлцээнд идэвхтэй оролцдог.

Түүнийг өөрийн нөлөө, үзэл бодлыг нийгэмд сурталчлан түгээж, улмаар төрийн эрхийг гартаа оруулах зорилгоор Төрийн албадуудын дотор нууц давхар алба байгуулсан гэж Ерөнхийлөгч Эрдоган буруутгадаг. Туркийн тусгай албад Эрдоганы ойрын хүрээллийн хүмүүсийг авлигын хэргээр баривчилсны дараагаар энэ хоёр хүнийг харилцаа огцом муудсан юм. Цагдаа, тусгай албадын явуулсан ажиллагааг Эрдоган өөрийг нь түлхэн унагах зорилготой хуйвалдаан гэж үзээд хүчний байгууллагуудын дунд олон мянган хүнийг хамруулсан “цэвэрлэгээ”, баривчилгаа явуулсан. Энэхүү дуулиан хэргийн улмаас Туркийн Засгийн газрын гурван сайд огцорч, олон мянган цагдаа, зуу гаруй шүүгч албан тушаалаасаа огцорсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан