Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалийг Петербургт цутгаж эхэлжээ

Ирэх оны тавдугаар сард тэмдэглэх аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн дурсгалын медалийг ОХУ-ын Санкт–Петербургийн зоос гоёлын ордонд цутгаж эхэлсэн байна.

2013 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан загвараар бол энэ медаль нь 32 мм-ийн радиустай дугуй мөнгөлөг дэвсгэр дээр зөрүүлсэн сэлэм, винтовны наана улаан таван хошууны голд алх хадуур дүрслээд тойруулсан цагаан дэвсгэр дээр “Эх орны дайн” гэсэн бичиг, доор нь 1945-2015 гэсэн байх юм байна.

Харин ар талд нь “1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд” гэж бичжээ.

Медалийг нийтдээ 1,5 сая хувь хийх юм байна. Энэ медалиар Эх орны дайнд оролцсон бүх цэргийн албан хаагч, гадаад орны иргэд, партизаны отрядад байлдаж явсан хүмүүс, ар талд хөдөлмөрлөж байсан иргэд, насанд хүрээгүй байхдаа ажиллаж байсан хүмүүс, дайны жилүүдэд эзлэгдсэн газар нутагт ажиллаж хөдөлмөрлөж байсан хүмүүст олгох юм байна.

0 Сэтгэгдэл