Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Нефтийн эрэлт ирэх онд буурах төлөвтэй байна

Нефть экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК 2015 оны түүхий нефтийн эрэлтийг буурууллаа.

Тус байгууллага пүрэв гарагт сар тутмын урьдчилсан таамгаа гаргасан байна.

Урьдчилан таамаглаж буйгаар, ОПЕК-оос худалдан авах нефтийн эрэлт ирэх онд өдөрт 28,92 сая торх болж буурах төлөвтэй байна. Энэ нь өмнөх урьдчилсан таамгаас 280 мянган торхоор буурсан үзүүлэлт юм.

Дэлхийн эдийн засгийн өсөлт, тухайлбал Европ болон БНХАУ-ынх удаашралтай байгаатай холбогдуулан нефтийн эрэлтийн урьдчилсан таамгийг ингэж бууруулсан байна.

Өнгөрсөн 11 дүгээр сард ОПЕК өдөрт 30 сая торх нефть үйлдвэрлэхээр шийдсэн юм. Үүний улмаас түүхий нефтийн үнэ эрс буурсан билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан