Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “AI for Women 100×100” хөтөлбөрийн нээлт боллоо
Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Б.Хишигтогтох: Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын орон сууцны барилгын ажлыг дууссан
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох асуудлыг баасан гарагт хэлэлцэнэ
"Хүннү 2222" хорооллыг "Ривер гарден" хотхонтой холбосон авто замын хөдөлгөөнийг нээлээ
Г.Дамдинням: Засгийн газар хэнд ч давуу байдал олгоогүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
43 оюутнаас нэгийнх нь цогцсыг л таньжээ

Өнгөрсөн есдүгээр сард сураггүй алга болсон оюутнуудын цогцсыг одоо хүртэл илрүүлж чадахгүй байгаад Мексикийн олон нийт бухимдан, үе үе эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулсаар байгаа юм. Хэдий олон нийт шахаж шаардсан ч оюутнуудын цогцсыг олох найдвар бараг байхгүй. Учир нь, тэднийг цогцсыг Кокула хотын ойролцоох хогийн цэг дээр шатаагаад чандрынх нь зарим хэсгийг гол руу хаясан гэж гэмт хэрэгтнүүд нь мэдүүлж буй. Багш болохоор суралцаж байсан эдгээр оюутнууд хот хөдөөгийн оюутнуудыг ажилд авахад нь ялгадаг байдлыг эсэргүүцэн, жагсаал хийхээр автобустай явж байхад Игуала хотын захирагч тэднийг зогсоох тушаал цагдаагийнханд өгсөн гэдэг. Тэднийг цагдаагийнхан замд нь саатуулаад “Нэгдсэн дайчид” хэмээх гэмт хэргийн бүлэглэлийнхэнд шилжүүлэн өгснөөс бүгд амь насаа алдахад хүрсэн юм. Ийнхүү цагдаа, хууль хүчний байгууллага, тэр бүү хэл хотын захирагч, эрх баригчид нь гэмт хэргийн бүлэглэлтэй хамсч, олон хүний аминд хүрсэн эл хэрэгт холбогдогч, сэжигтэн этгээдүүдийг бүгдийг нь баривчлаад байгаа ч мексикчүүдийн дунд төр засаг болоод хууль шүүхийн байгууллагад итгэл алдчихаад байгаа юм. Энэ хэргийн улмаас рейтинг нь эрс уначихаад байгаа Ерөнхийлөгч Энрике Пена Нието хууль хүчний байгууллагад реформ хийх багц хуулийн төсөл Конгресстоо өргөн барьчихаад байгаа. Уг реформыг хэрэгжүүлвэл Мексикийн муж, орон нутгийн 1800 гаруй цагдаагийн алба хэлтэст томоохон бүтцийн өөрчлөлт хийх ажээ.
Мексикийн алга болсон 43 оюутны нэгнийх нь цогцсыг олж, ДНК-ийн шинжилгээгээр нэр усыг нь тогтоогоод байна. Гэхдээ түүний цогцсыг бүтнээр нь олж чадаагүй бөгөөд алга болсон 43 оюутны цогцос байж болзошгүй гэж цагдаагийнхны үзэж буй хогийн уутнаас олдсон хүний эд эрхтний үлдэгдэлд хийсэн шинжилгээгээр ийнхүү оюутнуудын ДНК-тай тааруулах замаар нэр усыг нь тогтоож буй юм.

0 Сэтгэгдэл