Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Хагас сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Хагупит нэртэй хар салхины улмаас Филиппинд далайн эрэг дагуу амьдардаг хагас сая гаруй хүн орон гэрээсээ дайжихад хүрчээ. 175 км/цагийн хурдтай хар салхины учруулсан гарз хохирлын хэмжээ хараахан тодорхой болоогүй байгаа ч моддыг үндсээр нь булгалж, цахилгааны шонгууд унаж, байшин барилга нурсан мэдээ эхнээсээ ирж байгаа аж. Гэхдээ Хагупит өнгөрсөн жилийн Хайян хар салхийг бодвол хүч багатай байгаа учир учруулах гарз хохирол ч харьцангуй гайгүй өнгөрөх байх хэмээн Филиппиний эрх баригчид найдаж байна.
Тус улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хайян хар салхид дайруулсны улмаас ихээхэн хохирол амсч, 7000 гаруй хүн амь насаа алдсан юм. Урьдын гамшигаас сургамж авсан эрх баригчид Хагупит салхийг ирэхээс урьтаж эрсдэлтэй бүсэд амьдарч буй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж амжжээ.
Хагупит нэртэй хар салхины улмаас Филиппинд далайн эрэг дагуу амьдардаг хагас сая гаруй хүн орон гэрээсээ дайжихад хүрчээ. 175 км/цагийн хурдтай хар салхины учруулсан гарз хохирлын хэмжээ хараахан тодорхой болоогүй байгаа ч моддыг үндсээр нь булгалж, цахилгааны шонгууд унаж, байшин барилга нурсан мэдээ эхнээсээ ирж байгаа аж. Гэхдээ Хагупит өнгөрсөн жилийн Хайян хар салхийг бодвол хүч багатай байгаа учир учруулах гарз хохирол ч харьцангуй гайгүй өнгөрөх байх хэмээн Филиппиний эрх баригчид найдаж байна. Тус улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хайян хар салхид дайруулсны улмаас ихээхэн хохирол амсч, 7000 гаруй хүн амь насаа алдсан юм. Урьдын гамшигаас сургамж авсан эрх баригчид Хагупит салхийг ирэхээс урьтаж эрсдэлтэй бүсэд амьдарч буй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж амжжээ.
0 Сэтгэгдэл
























