Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Газар нутгийн бүрэн бүтэн байдлын тухайд

Ерөнхийлөгч Путин Украины эрх баригчдад хандан улсынхаа зүүн нутгуудыг бүслэн боомилж байгаагийн илрэлүүдийг зогсоохын уриалж, үгүй бол Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хэрхэн сэргээхийг төсөөлөхөд бэрх гэсэн байна. Мөн Минскийн энхийн гэрээг бүрэн биелүүлэхийн төлөө байгаа ч Киев ч тэр Донбасс ч тэр гэрээг зөрчсөөр гэв. Байдал ойрын хугацаанд сайжрах боломж байгааг Украинд бий болсон нөхцөл байдал харуулж байна гэлээ. Мөн талуудыг зааглаж байгаа шугамаас их буу, тийрэлтэт сум харвагчдыг аль болох хурдан холдуулахыг уриаллаа. Тэрээр “Би аль болох ойрын үед зэвсгийг холдуулна гэдэгт найдаж байна, учир нь ингэж холдуулсны дараа л буудалт ба иргэдийн үхэл зогсох бөгөөд үүний дараа жинхэнэ улс төрийн үйл явц эхэлж, улс төрийн нэгдмэл орон зайг сэргээх тухай ярьж болно. Хамгийн гол нь үүнийг аль болох хурдан хийх хэрэгтэй” гэсэн байна.

Нисдэг тэрэг тээгч “Мистраль” усан онгоцны тухайд

Украины хэрэг явдалтай холбоотойгоор Францын тал Оросын захиалгаар угсарсан нисдэг тэрэг тээгч “Мистраль” усан онгоцыг хүлээлгэн өгөхөө хойшлуулаад байсан. Энэ талаар Ерөнхийлөгч Путин хэлэхдээ францчуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдэгт найдаж байгаагаа хэлээд “Нисдэг тэрэг тээгч “Мистрал” онгоцыг  нийлүүлэхгүй гэвэл Орос ямар нэг гомдол мэдүүлэхгүй ч энэ тохиолдолд Франц нь төлбөр хийсэн мөнгийг буцаан өгөх ёстой” гэв. Мөн Олландтай хийсэн уулзалтын үеэр “Мистраль”-ийн асуудлыг ер сөхөөгүй гэдгийг онцлов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан