“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Йеменд барьцлаагдсан сэтгүүлч амь үрэгджээ
Йеменд барьцаалагдаад байсан Америкийн фото сэтгүүлч Люк Сомерсийг суллах тусгай ажиллагааны үеэр шархадан, шархаа даалгүй амь үрэгдсэн тухай “ВВС” мэдээлж байна. Үүнээс гадна Сомерсийн хамт барьцаалагдаад байсан Өмнөд Африкийн багш Пьер Корки бас амь үрэгдсэн байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгелийн хэлснээс үзвэл алан хядагчид Сомерсийг алахэд бэлдэж байгаа тухай мэдээ авсан тул тусгай ажиллагаа явуулахаас өөр аргагүй болсон аж. Тухайн үед барьцааны хүмүүсийг суллах тусгай ажиллагааг ням гарагт буюу өнөөдөр явуулж магадгүй тухай мэдээ цацагдаад байсан юм.
Ерөнхийлөгч Обама сэтгүүлчийг амийг хөнөөсөн балмад үйлдлийг буруушаагаад мэдэгдэлд хийж “"АНУ иргэдээ хаана байгаагаас үл хамаараад буцаан авчрахын тулд цэрэг, тагнуул, дипломат бүх боломжийг ашиглана гэдгийг барьцааны хүмүүсийг суллах энэ болон бусад ажиллагаа харуулж байна. Улмаар манай иргэдэд хор хүргэхийг санаархсан алан хядагчид Америкийн шүүхийн урт гарын өөрөө дээрээ мэдэрнэ” гэжээ.
Люк Самерсийг өнгөрсөн оны есдүгээр сард Йемений нийслэл Санагаас хулгайлсан байна. Өнгөрсөн долоо хоногт “Аль-Кайда”-ийн алан хядагчид болон барьцааны хүмүүс байж болзошгүй гэсэн газар америкчууд тусгай ажиллагаа явуулсан. Тэр ажиллагааны үеэр барьцааны найман хүнийг суллаж чадсан ч тэдний дотор Сомерс байгаагүй. Тусгай ажиллагаа эхлэхийн өмнөхөн Сомерс болон өөр хэдэн хүнийг өөр газар руу шилжүүлсэн гэж таамаглаж байгаа юм байна.
33 настай Люк Сомерс нь чөлөөт сэтгүүлч, фото сурвалжлагчаар Йеменд ажиллаж байсан бөгөөд орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдтэй хамтардаг байжээ.
Йеменд барьцаалагдаад байсан Америкийн фото сэтгүүлч Люк Сомерсийг суллах тусгай ажиллагааны үеэр шархадан, шархаа даалгүй амь үрэгдсэн тухай “ВВС” мэдээлж байна. Үүнээс гадна Сомерсийн хамт барьцаалагдаад байсан Өмнөд Африкийн багш Пьер Корки бас амь үрэгдсэн байна.АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгелийн хэлснээс үзвэл алан хядагчид Сомерсийг алахэд бэлдэж байгаа тухай мэдээ авсан тул тусгай ажиллагаа явуулахаас өөр аргагүй болсон аж. Тухайн үед барьцааны хүмүүсийг суллах тусгай ажиллагааг ням гарагт буюу өнөөдөр явуулж магадгүй тухай мэдээ цацагдаад байсан юм.

0 Сэтгэгдэл