Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АНУ-ын Конгресс 2015 оны батлан хамгаалах төсвийг баталлаа
АНУ-ын Конгресс 2015 оны батлан хамгаалахын төсвийг 585 тэрбум ам.доллараар баталлаа. Батлагдсан төсвөөр 521,3 тэрбум ам.долларыг Батлан хамгаалах яамны цэрэг дайны төслүүд ба цөмийн зэвсгийн бүрэн бүтэн байдлыг хангаж байдаг Эрчим хүчний яамны ажилд зарцуулна. Ахин 63,7 тэрбум ам.долларыг Афганистан, Сири, Ирак дахь байлдааны ажиллагаанд зарцуулдагадан. Нэмж 5 тэрбум ам.долларыг “Лалын улс” бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгөхөөр зарцуулахаар болжээ.

Үүнээс гадна батлан хамгаалахын төсвийн хуулинд Оросын пуужингийн РД-180 хөдөлгүүр худалдан авахыг хориглосон заалт оруулсан байна. Энэ хөдөлгүүрийг ашиглан америкчууд иргэний төдийгүй цэргийн зориулалттай хиймэл дагуулыг сансарт хөөргөж байсан. Конгрессийн зарим гишүүд ийм байдлыг эрс шүүмжилж Америкийн Үндэсний аюулгүй байдал орос технологиос хамааралтай болох ёсгүй гэж үзжээ. Мөн өөрийн гэсэн хөдөлгүүр боловсруулахад 220 сая ам.доллар гаргаж өгөхөөр болжээ.

АНУ-ын санхүүгийн жил аравдугаар сарын 1-нд эхэлдэг ч ардчилсан намынхан ба бүгд найрамдахчууд хоорондын зөрчлөөс болж 2015 оны төсвийг баталаж чадаагүй яваа юм. Иймд Засгийн газар нь түр санхүүжилтийн тухай тогтоол дээр үндэслэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ тогтоолын үйлчлэх хугацаа нь энэ сарын 11-нд дуусна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан