Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Нэр нь үл мэдэгдэх цэргийн өдрийг Орост анх удаа тэмдэглэлээ

Өчигдөр Орос орон даяар Нэр нь үл мэдэгдэх цэргийн өдөр гэдэг баярыг анх удаагаа тэмдэглэлээ.  фашист германы цэргийг Москвагийн дэргэд бут цохисны 25 жилийн ойгоор 1966 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Ленинградын авто замын 41 дэх км-т байсан баатарлаг улаан цэргүүдийн шарилыг зөөвөрлөж Улаан талбайд Кремлийн ханын дэргэд хүндэтгэлтэй залж оршуулсны ойгоор энэ өдрийг жил бүр тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.

Өчигдөр оросын олон хотод эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа өгсөн ч хаанахын хэн нь мэдэгдэхгүй, нэр хаяггүй оршуулсан, сураггүй алга болсонд тооцогдсон эх оронч баатарлаг дайчдын дурсгалыг хүндэтгэн хөшөө дурсгалд нь цэцэг өргөн  тэмдэглэсэн байна.


Кремлийн ханын дэргэдэх Александровын цэцэрлэгт орших Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшин дээр “Нэр чинь үл мэдэгдэх ч, Алдар гавьяа чинь үхэшгүй” хэмээн бичиж мөнхийн гал асаасан байдаг юм.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан