Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Умард Солонгост хүүхэддээ Ким Чен Уны нэр өгөх, гадаад тамхи татаж болохгүй
Умард Солонгосын эрх баригчид айл өрх шинэ төрсөн хүүхэддээ Ким Чен Ун удирдагчийн нэр өгөхийг албан ёсоор хориглосон байна. Энэ шийдвэр гарахаас өмнө хүүхэддээ их удирдагчийн нэрийг өгсөн айл өрх хүүхдийнхээ нэрийг солих хэрэгтэй гэнэ. Умардын эрх баригчид үүнийгээ эгэл иргэд хүүхдээ их удирдагчтай зүйрлэх нь зохисгүй хэрэг гэж тайлбарлаж байна. Үүний өмнө БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч, өнөөгийн удирдагчийн өвөө Ким Ир Сений нэрийг хүүхдэд өгөхийг хориглосон нь өнөө хүртэл хүчинтэй байгаа юм.

Үүнтэй зэрэгцээд Умардын удирдагч Ким Чен Ун бас албан тушаалтнуудаа гадаадын тамхи татахыг хориглосон шийдвэр гаргажээ. Түүнийхээр бол гадаад тамхи татах нь эх оронч бус хэрэг гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Умард Солонгос нь Азидаа хамгийн их тамхи хэрэглэдэг буюу хүн амын нь 50 илүү хувь нь тамхичин улс юм байна.
0 Сэтгэгдэл
Sotsializmiin uyed mongold hoit solongosyn neg yanjuur baidag bailaa. Shuvuuny zuragtai, shuvuut ner avsan. Tuuniig yamarch arhag tamhichin tataj chaddaggui, dotor muuhairaad buuljis hurdeg tamhi baisan. Nyaluun muuhai hun tatah argagui l yum baisandaa
Дотооддоо тамхи үйлдвэрлэж чадаж байгаа орон гадаадын тамхи авахгүй байх нь зөв Үүнийг мушгиж эх оронч бус гэлээ гэж гуйвуулах хэрэгггүй. Монголоос бусад бүх ороны засгийн газар дотоодынхоо үйлдвэрлэгчдийг дэмждэг шүү дээ
Хамгийн их уншсан