Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Америк цагдаа нар камер зүүдэг болно

Зэвсэггүй хар арьст хүүг цагдаагийн офицер буудаж хөнөөсөн явдалд шүүхээс ямар ч ял шийтгэл оноолгүй өнгөрөөсөн нь америкчуудын уур хилэнг бадрааж, эсэргүүцлийн хөдөлгөөн тасрахгүй гарсаар байгаа билээ. Олон нийтийн бухимдал намжихгүй байгаа энэ үед Ерөнхийлөгч Б.Обама цаашид цагдаагийнхан хар арьст хүмүүст хүч хэрэглэн харилцдаг байдлыг үгүй болгоно хэмээн мэдэгдлээ. Тэрээр Фергюсонд болсон шиг явдал дахин гаргуулахгүйн тулд цагдаа нарт камер зүүлгэдэг болно гэж хэлсэн байна. Цагдаагийнхны биед камер зүүлгэдэг болсноор тэдний олон нийттэй хэрхэн харилцаж буйг баримтжуулан авч байх боломжтой гэсэн үг. Хэрэв тэгвэл Майкл Браун хүү шиг цагдаа нарын гарт амиа алдсан хэрэгт чухам цагдаа буруутай байв уу эсвэл хохирогч өөрөө хэрэг өдүүлэв үү гэдгийг нягтлан шалгах боломжтой болно. Майкл Брауны хэргийн тухайд энэ хэргийг гэрчлэх гэрч байгаагүйгээс сэжигтэн болох цагдаа Даррен Уилсоны тайлбарыг л үндэслэж түүнийг буруугүй гэж үзсэн билээ. АНУ-ын засаг захиргаа энэ мэт хэрэг явдлаас сэргийлэхийн тулд цагдаа нарыг камержуулах ажилд 75 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Энэ нь 50 мянган камер авахад хүрэлцэх төсөв бөгөөд үлдсэн мөнгийг нь тухайн мужийн төсвөөс гаргах аж. 2011 оны мэдээгээр АНУ-ын хууль сахиулах албанд 700 мянган цагдаа ажиллаж байгаа юм.
Фергюсоны цагдаа Даррен Уилсон М.Браун хүүг буудсаныхаа дараа ял зэмгүй үлдсэн явдал АНУ-ын 90 хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан гарахад хүргэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан