Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АНУ, Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх нь гэж БНАСАУ шүүмжлэв
АНУ Японд байгаа өөрийн цэргээ Солонгосын хойг руу шилжүүлэхэд бэлэн байна гэсэн мэдэгдлийг  БНАСАУ-ын зүгээс ихээхэн эсэргүүцэж дургүйцлээ илэрхийллээ.
БНАСАУ-ын төв хэвлэл даваа гарагт “АНУ-ын ийм мэдэгдэл нь тэд Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх гэж байгаагаа ил тод зарласан хэрэг” гэж мэдээлсэн байна. Хэвлэл бас Вашингтоныг бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсыг устгахаар бүрэн шийджээ гэж бичжээ.
АНУ нь Азийн орнууд, ялангуяа Солонгосын хойгт цохилт өгөхдөө Японыг “цөмийн тэргүүн эгнээний бааз” болгон ашиглаж байна гээд үүнд нь Японы зэвсэгт хүчин багагүй үүрэг гүйцэтгэж бууны бай болж байна гэсэн байна.
Умардын  хэвлэл бас хэрэв АНУ түрэмгийлэл эхлэх юм бол БНАСАУ-ын зэвсэгт хүчин Японд байгаа АНУ-ын цэргийн бүх баазыг устгана гээд Вашингтон ийм довтолгооны төлөвлөгөөгөө хэдийнээ гаргачихсан гэдэгт итгэлтэй байгаагаа бичжээ. Энд хэвлэсэн материалд Японы аралд түгшүүртэй байдал эхлэх юм бол эхний ээлжийн цохилтод Япон өртөх болно гэж тэмдэглэжээ.
АНУ-ын Төрийн департаментын тараасан мэдэгдэлд нэгдсэн улс Японд байгаа цэргээ Өмнөд Солонгост шилжүүлэн байруулж магадгүй, үүний тулд Сөүл, Токиотой алинтай нь ч зөвшилцөх шаардлагагүй гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан