Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Тайландын хунтайж эхнэрийнхээ гүнж хэргэмийг хураажээ
Тайландын угсаа залгамжлах хунтайж Маха Важиралонгкорн өөрийн эхнэр болон эхнэрийнхээ гэр бүл, төрөл төрөгсдийн хэргэм язгуурыг авч хаяжээ. Учир нь, эхнэрийнх нь төрөл төрөгсөд хээл хахуулийн хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа аж.  Хунтайжийн эхнэр Срирасми түүнтэй гэрлэснээр гүнж болсон бөгөөд гүнжийн гэр бүлийнхэн ч тодорхой хэмжээний хэргэм язгуур хүртээд байжээ. Гэвч эзэн хааны гэр бүлээс оноосон өндөр хэргэм зэргийг авлигын хэргээр гутааж орхисонд ханхүү өөрийн шийтгэлээ ийн оноосон бололтой.
Срирасми гүнжийн төрөл төрөгсдөөс 19 хүн хээл хахуулийн хэрэгт холбогдож, цагдаагийнхэн хэдэн сая ам.доллараар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг нь битүүмжлээд байгаа аж. Шалгагдаж байгаа сэжигтнүүдийн дунд цагдаагийн дэслэгч генерал цолтой нэгэн ч байгаа гэнэ. Хунтайж Маха Важиралонгкорн бол 86 настай эзэн хаан Бумибол Адулядежийн дараа хаан ширээ залгамжлах том хүү нь юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан